Mobile version coming soon

Бидэнтэй хамтарч ажиллах боломж

ДОТООД АУДИТОР ШАЛГАРУУЛЖ АВНА
Буцах
2019 оны 10 сарын 16 өдөр

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

  1. Групп компанийн засаглал, эрсдэл, хяналтын үйл явцын үр дүнтэй байдлыг үнэлэх замаар үйл ажиллагааг бүхэлд нь сайжруулах улмаар компанийн зорилго, зорилтуудыг биелүүлэх;
  2. Компанийн газар, нэгжийн үйл ажиллагааны үр ашигтай, нийцтэй байдалд аудит хийж, мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмжөөр хангах;
  3. Аудитын төлөвлөгөө, хөтөлбөр, бусад ажлыг хийж гүйцэтгэхэд туслах;
  4. Дотоод аудитын үйл ажиллагааг боловсронгуй болгох, сайжруулах, мөрдөгдөж буй журам, заавар, аудитын гарын авлага, хөтөлбөрийг шинэчлэх санал санаачилга гаргах, хэрэгжүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
  5. Компанийн дотоод хяналтын системийг үр ашигтай, зөв ажиллаж буй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, сайжруулах, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх чиглэлээр санал, зөвлөмж боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
  6. Компанийн хэмжээнд бүх төрлийн үйл ажиллагаанд аудит хийх, үр дүнд шинжилгээ хийж тайлагнах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Дотоод аудитын чиглэлээр 1-ээс доошгүй жилийн ажлын туршлагатай;
  3. Албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу баримт бичиг боловсруулах чадвартай;
  4. Компьютерын хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн;
  5. Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй;
  6. Мэргэшсэн нягтлан болон татварын зөвлөх бол давуу талтай болно.

 

Нэмэлт ерөнхий шаардлага:

  1. Хариуцсан ажилдаа идэвх санаачилгатай ханддаг;
  2. Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  3. Шинийг эрэлхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй;
  4. Харилцааны өндөр чадвартай; 
  5. Ажлын ачаалал даах чадвартай;
  6. Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.

 

Нэмэлт мэдээлэл:

  1. Өсөн дэвжих боломж
  2. Өрсөлдөхүйц цалин хангамж, урамшуулал
  3. Ажлын ая тухтай таатай орчин
  4. Эвсэг найрсаг хамт олон

 

Бүрдүүлэх материал:

  1. Ажил горилогчийн анкет (www.mik.mn цахим хуудаснаас татаж авна уу);
  2. Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар гэрчлүүлсэн байх);
  3. Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэжлийн үнэмлэхний эх хувь, хуулбарын хамт (нотариатаар гэрчлүүлсэн байх);
  4. Өмнө нь ажиллаж байсан бол ажлын газрын тодорхойлолт эх хувиар (хийж гүйцэтгэж байсан ажил үүргээс гадна тухайн ажилтны ажил хэргийн болон зан байдлын талаар мэдээлэл агуулсан байх);\
  5. Сургуулийн тодорхойлолт (шинэ төгсөгч бол);
  6. Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт (эх хувиар);
  7. 1 хувь цээж зураг.

 

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд материалаа delgermurun@mik.mn хаягаар болон СБД-ийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 11-А хаягт орших Худалдаа хөгжлийн банкны 13-р давхарт 2019 оны 11-р сарын 15-ны өдрийг дуустал ирүүлнэ үү.

 

Жич: Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нартай холбоо барина.

     Утас: 11-328267 (827)                     Вэбсайт: www.mik.mn                        И-мейл: info@mik.mn