Mobile version coming soon

Бидэнтэй хамтарч ажиллах боломж

ПРОГРАММИСТ ШАЛГАРУУЛЖ АВНА
Буцах
2019 оны 11 сарын 25 өдөр

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг: “МИК ОССК” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаанд нийцсэн програм хангамжийг боловсронгуй болгох, хөгжүүлэх, түүний хэвийн үйл ажиллагааг хангах, өөрчлөлт, сайжруулалтуудыг тухай бүрт хурдан шуурхай хийж гүйцэтгэх.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Програм хангамжийн инженер мэргэжлээр их дээд сургууль төгссөн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  2. MSSQL, Oracle өгөгдлийн сангийн мэдлэгтэй;
  3. MS dotNet framework, ASP.Net, C# зэрэг програмчлалын хэлний мэдлэгтэй;
  4. Клиент сервер, AJAX, WebSocket технологиудын тухай мэдлэгтэй;
  5. Англи хэлний бичгийн болон ярианы дунд түвшиний мэдлэгтэй;
  6. Бичиг баримт, дүрэм журам боловсруулах, төлөвлөх чадвартай;
  7. Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн.              

 

Ерөнхий шаардлага:

  1. Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  2. Идэвх санаачилгатай, бүтээлч сэтгэлгээтэй;
  3. Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай, харилцааны соёлтой;
  4. Ажлын ачаалал даах чадвартай, өөрийгөө дайчлан ажиллах боломжтой;
  5. Ёс зүйн хэм хэмжээ, хөдөлмөрийн сахилга батыг дээдлэн сахидаг;
  6. Урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах.              

 

Бүрдүүлэх материал:

  1. Анкет, 1 % цээж зурагтай (анкетыг www.mik.mn цахим хуудаснаас татаж авна уу);
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
  3. Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  4. Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
  5. Сургуулийн тодорхойлолт (шинэ төгсөгч бол);
  6. Өмнөх ажлын газрын тодорхойлолтууд.

              

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд материалаа  hr@mik.mn хаягаар болон СБД-ийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 11-А хаягт орших Худалдаа хөгжлийн банкны 13-р давхарт 2019 оны 12-р сарын 10-ны өдрийг дуустал ирүүлнэ үү.

 

Жич: Анкетийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай холбоо барина.

 

Утас: 11-328267 (827)                     Вэбсайт: www.mik.mn