Mobile version coming soon

Бидэнтэй хамтарч ажиллах боломж

“ДАТА АНАЛИСТ” ШАЛГАРУУЛЖ АВНА
Буцах
2019 оны 12 сарын 27 өдөр

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

Дата аналист нь “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн Санхүүгийн төлөвлөлт, шинжилгээний хэлтэст харьяалагдах ба байгууллагын гадаад дотоод датаг цуглуулж, цэгцлэн, шинжлэн загварчилж, санал боловсруулан тайлан бэлтгэж удирдлагуудад танилцуулна.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Статистик, математик, эдийн засаг, дата аналист, программист чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Times series analysis, econometric analysis, machine learning болон бусад статистикийн шинжилгээний арга барил, процессын өндөр төвшний мэдлэг, чадвар эзэмшсэн байх;
  3. R, Python, SQL, Excel, Excel VBA болон бусад шинжилгээний программууд дээр ажиллах өндөр чадвартай байх;
  4. Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй байх;
  5. Санхүү бүртгэл, эдийн засгийн энгийн ойлголттой бол давуу тал болно.

 

Нэмэлт ерөнхий шаардлага:

  1. Ажилдаа бүтээлч сэтгэлгээтэй, идэвх санаачилгатай, өөриймсөг ханддаг;
  2. Деталь дээр өндөр анхаарал хандуулдаг;
  3. Шинийг эрэлхийлдэг;
  4. Байнга өөрийгөө хөгжүүлж, суралцдаг;
  5. Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  6. Харилцааны өндөр чадвартай (бичгийн болон ярианы);  
  7. Ажлын ачаалал даах чадвартай;
  8. Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.

 

Бүрдүүлэх материал:

  1. Ажил горилогчийн анкет (www.mik.mn цахим хуудаснаас татаж авна уу);
  2. 1 хувь цээж зураг;
  3. Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар гэрчлүүлсэн байх);
  4. Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэжлийн үнэмлэхний эх хувь, хуулбарын хамт (нотариатаар гэрчлүүлсэн байх);
  5. Өмнө нь ажиллаж байсан бол ажлын газрын тодорхойлолт эх хувиар (хийж гүйцэтгэж байсан ажил үүргээс гадна тухайн ажилтны ажил хэргийн болон зан байдлын талаар мэдээлэл агуулсан байх);
  6. Сургуулийн тодорхойлолт (шинэ төгсөгч бол);
  7. Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт (эх хувиар).

 

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд материалаа hr@mik.mn хаягаар болон СБД-ийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 11-А хаягт орших Худалдаа хөгжлийн банкны 13-р давхарт 2020 оны 01-р сарын 10-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

 

Жич: Анкетийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай холбоо барина.

 

Утас: 11-328267 (827)                     Вэбсайт: www.mik.mn