Mobile version coming soon

Бидэнтэй хамтарч ажиллах боломж

ПРОГРАМИСТ ШАЛГАРУУЛЖ АВНА
Буцах
2020 оны 02 сарын 06 өдөр

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

  • “МИК ОССК” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаанд нийцсэн програм хангамжийг боловсронгуй болгох, хөгжүүлэх, түүний хэвийн үйл ажиллагааг хангах, өөрчлөлт, сайжруулалтуудыг тухай бүрт хурдан шуурхай хийж гүйцэтгэх.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Програм хангамжийн инженер мэргэжлээр их дээд сургууль төгссөн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  2. MSSQL, Oracle өгөгдлийн сангийн мэдлэгтэй;
  3. MS dotNet framework, ASP.Net, C# зэрэг програмчлалын хэлний мэдлэгтэй;
  4. Клиент сервер, AJAX, WebSocket технологиудын тухай мэдлэгтэй;
  5. Англи хэлний бичгийн болон ярианы дунд түвшиний мэдлэгтэй;
  6. Бичиг баримт, дүрэм журам боловсруулах, төлөвлөх чадвартай;
  7. Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн.

 

Ерөнхий шаардлага:

  1. Хариуцсан ажилдаа идэвх санаачилгатай ханддаг;
  2. Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  3. Шинийг эрэлхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй;
  4. Харилцааны өндөр чадвартай; 
  5. Ажлын ачаалал даах чадвартай;
  6. Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.

 

Бүрдүүлэх материал:

  1. Анкет, 1 % цээж зурагтай (анкетыг www.mik.mn цахим хуудаснаас татаж авна уу);
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
  3. Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  4. Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
  5. Сургуулийн тодорхойлолт (шинэ төгсөгч бол);
  6. Өмнөх ажлын газрын тодорхойлолтууд.

 

 

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд материалаа hr@mik.mn хаягаар болон СБД-ийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 11-А хаягт орших Худалдаа хөгжлийн банкны төв байрны 13-р давхарт 2020 оны 02-р сарын 29-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

 

Жич: Анкетийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай холбоо барихыг анхаарна уу.

    

Утас: 11-328267 (827)                                                                                  Вэбсайт: www.mik.mn