Mobile version coming soon

Бидэнтэй хамтарч ажиллах боломж

СУДАЛГАА, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА
Буцах
2020 оны 02 сарын 06 өдөр

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

  • Байгууллагын үндсэн үйл ажиллагааг өргөжүүлэх, шинэ бизнесийг бий болгох төслийн санал боловсруулах, судалгаа хийж төсөл бичих, төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан гүйцэтгэлд хяналт тавих, төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой ажлуудыг зохион байгуулах, төсөлтэй холбоотой мэдээ мэдээллүүдийг нэгтгэн дүгнэж удирдлагуудад танилцуулах мөн санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Бизнесийн удирдлага, банк, санхүүгийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх;
  3. Судалгаа шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх, илтгэх чадвартай байх;
  4. Судалгааны ажил хийж байсан болон Төсөл хариуцан ажиллаж байсан бол давуу тал болно;
  5. Шинийг эрэлхийлдэг
  6. Харилцааны өндөр чадвартай байх.

 

Ерөнхий шаардлага:

  1. Хариуцсан ажилдаа идэвх санаачилгатай ханддаг;
  2. Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  3. Шинийг эрэлхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй;
  4. Харилцааны өндөр чадвартай; 
  5. Ажлын ачаалал даах чадвартай;
  6. Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.

 

Бүрдүүлэх материал:

  1. Анкет, 1 % цээж зурагтай (анкетыг www.mik.mn цахим хуудаснаас татаж авна уу);
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
  3. Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  4. Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
  5. Сургуулийн тодорхойлолт (шинэ төгсөгч бол);
  6. Өмнөх ажлын газрын тодорхойлолтууд.

 

 

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд материалаа hr@mik.mn хаягаар болон СБД-ийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 11-А хаягт орших Худалдаа хөгжлийн банкны төв байрны 13-р давхарт 2020 оны 02-р сарын 29-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

 

Жич: Анкетийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай холбоо барихыг анхаарна уу.

    

Утас: 11-328267 (827)                                                                                  Вэбсайт: www.mik.mn