Mobile version coming soon

Бидэнтэй хамтарч ажиллах боломж

НИЙЦЭЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
Буцах
2020 оны 05 сарын 12 өдөр

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

  1. Компанийн бодлого, дүрэм, журам болон үйл ажиллагаа нь Монгол улсын хууль тогтоомж, эрх бүхий этгээдийн шаардлага болон олон улсын стандартад нийцэж буй эсэхэд хяналт тавих, нийцүүлэх ажлыг зохион байгуулах, аливаа шаардлага, үүрэг, даалгавар, амлалтыг ханган ажиллахад холбогдох нэгжид дэмжлэг үзүүлэх;
  2. Компанийн комплаенсийн эрсдэлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хянах, тайлагнах, бууруулах, комплаенсийн удирдлагыг үр ашигтай хэрэгжүүлэх, сайжруулахад дэмжлэг үзүүлэх. 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Бизнесийн удирдлага, банк санхүү, эдийн засаг болон хуулийн чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй;
  2. Мэргэжлийн англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй;
  3. Асуудалд дүн шинжилгээ хийх, дүгнэх, судалгаа хийх чадвартай;
  4. Хууль, эрх зүйн орчны мэдлэгтэй;
  5. Баримт бичиг боловсруулах чадвартай байх;
  6. Сургалт зохион байгуулах чадвартай;
  7. Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.

Давуу тал:

  1. Арилжааны банкинд ажилласан туршлагатай;
  2. Комплаенсийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай;
  3. Комплаенсийн чиглэлээр олон улсын мэргэшлийн зэрэгтэй буюу сургалтад хамрагдсан.

Нэмэлт ерөнхий шаардлага:

  1. Шинийг эрэлхийлдэг;
  2. Хариуцлагатай, ёс зүйтэй, ажлын ачаалал даах чадвартай;
  3. Багаар болон бие даан, хараат бусаар ажиллах чадвартай;
  4. Бүтээлч сэтгэлгээтэй, идэвхи санаачилгатай, эерэг хандлагатай;
  5. Харилцааны болон илтгэх ур чадвар сайтай;
  6. Оффисын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн.

Бүрдүүлэх материал:

  1. Ажил горилогчийн анкет (www.mik.mn цахим хуудаснаас татаж авна уу);
  2. 1 хувь цээж зураг;
  3. Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар гэрчлүүлсэн байх);
  4. Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэжлийн үнэмлэхний эх хувь, хуулбарын хамт (нотариатаар гэрчлүүлсэн байх);
  5. Өмнө нь ажилаж байсан бол ажлын газрын тодорхойлолт эх хувиар (хийж гүйцэтгэж байсан ажил үүргээс гадна тухайн ажилтны ажил хэргийн болон зан байдлын талаар мэдээлэл агуулсан байх);
  6. Сургуулийн тодорхойлолт (шинэ төгсөгч бол);
  7. Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт (эх хувиар).

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд материалаа hr@mik.mn хаягаар болон СБД-ийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 11-А хаягт орших Худалдаа хөгжлийн банкны 13-р давхарт 2020 оны 05-р сарын 19-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

Жич: Анкетийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай холбоо барина.

Утас: 11-328267 (827)                     Вэбсайт: www.mik.mn