Mobile version coming soon

Бидэнтэй хамтарч ажиллах боломж

ЭРСДЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН
Буцах
2020 оны 05 сарын 12 өдөр

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг: Байгууллагын санхүүгийн эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, загварчлал үүсгэх, түүнийг шалгах, хяналт тавих, тайлагнах болон тэдгээрийн аргачлал, шалгуур үзүүлэлтийг бий болгох, эрсдэлийн аппетитийг хэрэгжүүлж хянах замаар эрсдэлийн удирдлагыг тасралтгүй хөгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Эдийн засаг, Статистик, Банк, санхүүгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй;
  3. Судалгаа шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх, илтгэх чадвартай;
  4. Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн;
  5. Гадаадад их дээд сургууль төгссөн бол давуу тал болно;
  6. Эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.

Нэмэлт ерөнхий шаардлага:

  1. Хариуцсан ажилдаа бүтээлч сэтгэлгээтэй, идэвхи санаачлагатай ханддаг;
  2. Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  3. Шинийг эрэлхийлдэг;
  4. Харилцааны өндөр чадвартай байх 
  5. Ажлын ачаалал даах чадвартай;
  6. Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.

Бүрдүүлэх материал:

  1. Ажил горилогчийн анкет (www.mik.mn цахим хуудаснаас татаж авна уу);
  2. 1 хувь цээж зураг;
  3. Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар гэрчлүүлсэн байх);
  4. Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэжлийн үнэмлэхний эх хувь, хуулбарын хамт (нотариатаар гэрчлүүлсэн байх);
  5. Өмнө нь ажилаж байсан бол ажлын газрын тодорхойлолт эх хувиар (хийж гүйцэтгэж байсан ажил үүргээс гадна тухайн ажилтны ажил хэргийн болон зан байдлын талаар мэдээлэл агуулсан байх);
  6. Сургуулийн тодорхойлолт (шинэ төгсөгч бол);
  7. Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт (эх хувиар);

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд материалаа hr@mik.mn хаягаар болон СБД-ийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 11-А хаягт орших Худалдаа хөгжлийн банкны 13-р давхарт 2020 оны 05-р сарын 19-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

Жич: Анкетийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай холбоо барина.

Утас: 11-328267 (827)                     Вэбсайт: www.mik.mn