Mobile version coming soon

Бидэнтэй хамтарч ажиллах боломж

СУДАЛГАА, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА
Буцах
2020 оны 07 сарын 03 өдөр

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг: Байгууллагын үндсэн үйл ажиллагааг өргөжүүлэх, шинэ бизнесийг бий болгох төслийн санал боловсруулах, судалгаа хийж төсөл бичих, төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан гүйцэтгэлд хяналт тавих, төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой ажлуудыг зохион байгуулах, төсөлтэй холбоотой мэдээ мэдээллүүдийг нэгтгэн дүгнэж удирдлагуудад танилцуулах мөн санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Бизнесийн удирдлага, банк, санхүүгийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх;
  3. Судалгаа шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх, илтгэх чадвартай байх;
  4. Судалгааны ажил хийж байсан болон Төсөл хариуцан ажиллаж байсан бол давуу тал болно;
  5. Харилцааны өндөр чадвартай байх.

Нэмэлт ерөнхий шаардлага:

  1. Шинийг эрэлхийлдэг;
  2. Хариуцсан ажилдаа бүтээлч сэтгэлгээтэй, идэвхи санаачлагатай ханддаг;
  3. Бие дааж болон багаар ажиллах чадвартай;
  4. Аливаад хурдан суралцах, асуудал шийдвэрлэх чадвартай;
  5. Ажлын ачаалал даах чадвартай;
  6. Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.

Бүрдүүлэх материал:

  1. Ажил горилогчийн анкет (www.mik.mn цахим хуудаснаас татаж авна уу);
  2. 1 хувь цээж зураг;
  3. Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар гэрчлүүлсэн байх);
  4. Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэжлийн үнэмлэхний эх хувь, хуулбарын хамт (нотариатаар гэрчлүүлсэн байх);
  5. Англи хэлний түвшин тогтоох шалгалт /IELTS, TOEFL гэх мэт/ өгч байсан бол шалгалтын оноог гэрчлэх баримт;
  6. Өмнө нь ажилаж байсан бол ажлын газрын тодорхойлолт эх хувиар (хийж гүйцэтгэж байсан ажил үүргээс гадна тухайн ажилтны ажил хэргийн болон зан байдлын талаар мэдээлэл агуулсан байх);
  7. Сургуулийн тодорхойлолт (шинэ төгсөгч бол);
  8. Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт (эх хувиар).

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд материалаа hr@mik.mn хаягаар болон СБД-ийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 11-А хаягт орших Худалдаа хөгжлийн банкны 13-р давхарт 2020 оны 7-р сарын 24-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

Жич: Анкетийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай холбоо барина.

Утас: 11-328267 (827)                     Вэбсайт: www.mik.mn                        И-мейл: info@mik.mn