Mobile version coming soon

Бидэнтэй хамтарч ажиллах боломж

Дотоод аудитор шалгаруулж авна
Буцах
2021 оны 02 сарын 17 өдөр

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

  1. Групп компанийн засаглал, эрсдэл, хяналтын үйл явцын үр дүнтэй байдлыг үнэлэх замаар үйл ажиллагааг бүхэлд нь сайжруулах улмаар компанийн зорилго, зорилтуудыг биелүүлэх;
  2. Компанийн газар, нэгжийн үйл ажиллагааны үр ашигтай, нийцтэй байдалд аудит хийж, мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмжөөр хангах;
  3. Аудитын төлөвлөгөө, хөтөлбөр, бусад ажлыг хийж гүйцэтгэхэд туслах;
  4. Дотоод аудитын үйл ажиллагааг боловсронгуй болгох, сайжруулах, мөрдөгдөж буй журам, заавар, аудитын гарын авлага, хөтөлбөрийг шинэчлэх санал санаачилга гаргах, хэрэгжүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
  5. Компанийн дотоод хяналтын системийг үр ашигтай, зөв ажиллаж буй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, сайжруулах, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх чиглэлээр санал, зөвлөмж боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
  6. Компанийн хэмжээнд бүх төрлийн үйл ажиллагаанд аудит хийх, үр дүнд шинжилгээ хийж тайлагнах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Дотоод аудитын чиглэлээр 1-ээс доошгүй жилийн ажлын туршлагатай;
  3. Албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу баримт бичиг боловсруулах чадвартай;
  4. Компьютерын хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн;
  5. Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй;
  6. Дата анализын чиглэлээр ажиллаж байсан болон мэдлэгтэй бол давуу тал болно.

 

Нэмэлт ерөнхий шаардлага:

  1. Хариуцсан ажилдаа идэвх санаачилгатай ханддаг;
  2. Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  3. Шинийг эрэлхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй;
  4. Харилцааны өндөр чадвартай; 
  5. Ажлын ачаалал даах чадвартай;
  6. Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.

 

Бүрдүүлэх материал:

  1. Ажил горилогчийн анкет (www.mik.mn цахим хуудаснаас татаж авна уу);
  2. 1% цээж зураг (анкет руу оруулсан байна)
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэжлийн үнэмлэхийн эх хувь, хуулбарын хамт
  5. Өмнө нь ажиллаж байсан бол ажлын газрын тодорхойлолт эх хувиар (хийж гүйцэтгэж байсан ажил үүргээс гадна тухайн ажилтны ажил хэргийн болон зан байдлын талаар мэдээлэл агуулсан байх);\
  6. Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт;

 

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд сканнердсан материалаа мэйл хаягаар 2021 оны 03-р сарын 12-ны өдрийг дуустал ирүүлнэ үү.

 

Жич: Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нартай холбоо барина.

    

Утас: 11-328267 (826)                     Вэбсайт: www.mik.mn                        И-мейл: hr@mik.mn