Mobile version coming soon

Бидэнтэй хамтарч ажиллах боломж

IT АУДИТОР ШАЛГАРУУЛЖ АВНА
Буцах
2021 оны 02 сарын 17 өдөр

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

Мэдээллийн системийн болон салбар нэгжид эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, удирдлагын системийн зүй зохистой ажиллаж байгаа эсэхэд хяналт, шалгалтыг хийж үнэлэлт, дүгнэлт өгөх замаар үйл ажиллагааг нь сайжруулахад чиглэсэн зөвлөмж өгөх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Мэдээллийн технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жилийн болон IT аудиторын ажлын туршлагатай байх;
  3. Мэргэжлийн программуудыг эзэмшсэн байх;
  4. Дата анализ хийж байсан туршлагатай байх;
  5. Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  6. Мэдээллийн технологийн CISA гэрчилгээтэй бол давуу тал болно.

Нэмэлт ерөнхий шаардлага:

  1. Хариуцсан ажилдаа идэвх санаачилгатай ханддаг;
  2. Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  3. Шинийг эрэлхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй;
  4. Харилцааны өндөр чадвартай; 
  5. Ажлын ачаалал даах чадвартай;
  6. Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.

Бүрдүүлэх материал:

  1. Ажил горилогчийн анкет (www.mik.mn цахим хуудаснаас татаж авна уу);
  2. 1% цээж зураг (анкет руу оруулсан байна)
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэжлийн үнэмлэхийн эх хувь, хуулбарын хамт
  5. Өмнө нь ажиллаж байсан бол ажлын газрын тодорхойлолт эх хувиар (хийж гүйцэтгэж байсан ажил үүргээс гадна тухайн ажилтны ажил хэргийн болон зан байдлын талаар мэдээлэл агуулсан байх);\
  6. Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт;

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд сканнердсан материалаа мэйл хаягаар 2021 оны 03-р сарын 12-ны өдрийг дуустал ирүүлнэ үү.

 

Жич: Анкетийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай холбоо барина.

    

Утас: 11-328267 (826)                     Вэбсайт: www.mik.mn                        И-мейл: hr@mik.mn