Mobile version coming soon

Бидэнтэй хамтарч ажиллах боломж

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД АВНА
Буцах
2021 оны 03 сарын 05 өдөр

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

  1. “МИК ОССК” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаанд ашиглагдаж буй сервер, системүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, тохируулах, нөөцлөх, нөхөн сэргээх төлөвлөгөөг боловсруулах, мэдээллийн технологийн дэд бүтцийг төлөвлөх, хэвийн үйл ажиллагааг хангах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Компьютерийн ухааны чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  2. Microsoft Windows Server үйлдлийн систем, Hyper-V технологийн ахисан түвшний мэдлэгтэй;
  3. Azure Active Directory, Microsoft 365, Exchange online системүүдийн өндөр түвшний мэдлэгтэй;
  4. Компьютерийн сүлжээ, VPN, Firewall зохион байгуулж байсан туршлагатай;
  5. Англи хэлний бичгийн болон ярианы дунд түвшиний мэдлэгтэй;
  6. Бичиг баримт, дүрэм журам боловсруулах, төлөвлөх чадвартай;
  7. Компьютерийн хэрэглээний програмыг бүрэн эзэмшсэн.

 

Ерөнхий шаардлага:

  1. Хариуцсан ажилдаа идэвхи санаачилгатай ханддаг;
  2. Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  3. Шинийг эрэлхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй;
  4. Харилцааны өндөр чадвартай; 
  5. Ажлын ачаалал даах чадвартай;
  6. Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.

 

Бүрдүүлэх материал:

  1. Ажил горилогчийн анкет (www.mik.mn цахим хуудаснаас татаж авна уу);
  2. 1% цээж зураг (анкет руу оруулсан байна)
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэжлийн үнэмлэхийн эх хувь, хуулбарын хамт
  5. Өмнө нь ажиллаж байсан бол ажлын газрын тодорхойлолт эх хувиар (хийж гүйцэтгэж байсан ажил үүргээс гадна тухайн ажилтны ажил хэргийн болон зан байдлын талаар мэдээлэл агуулсан байх);\
  6. Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт.

 

 

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд сканнердсан материалаа мэйл хаягаар 2021 оны 03-р сарын 31-ний өдрийг дуустал ирүүлнэ үү.

 

Жич: Анкетийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай холбоо барина.

    

Утас: 11-328267 (826)                     Вэбсайт: www.mik.mn                        И-мейл: hr@mik.mn