Mobile version coming soon

Бидэнтэй хамтарч ажиллах боломж

АЖ АХУЙН АЖИЛТАН
Буцах
2021 оны 07 сарын 09 өдөр

Ерөнхий шаардлага

  • Мэргэжлийн ёс зүйг баримталдаг, хянуур, нямбай;
  • Ачаалал даах чадвартай, шаардлагатай үед илүү цагаар ажиллах боломжтой;
  • Хариуцсан ажилдаа идэвхи санаачилгатай ханддаг;
  • Багаар ажиллах чадвартай, идэвхтэй;
  • Хувийн зохион байгуулалт сайтай;
  • Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.

 

Ажлын байрны зорилго ба шаардлага:

Компанийн эд хөрөнгийн хангамж, техник тоног төхөөрөмжийн ажиллагааг хэвийн байдлаар явуулахын тулд түүнийг төлөвлөн тооцох, төлөвлөгөөг гүйцэтгэх, биелэлтийг нь тайлагнах;

Компанийн байр, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хэвийн ашиглалтыг хангах, техникийн үйлчилгээг хугацаанд нь хийх, шаардлагатай материал болон сэлбэх хэргэгслийн нөөц бүрдүүлэх;

Офист шаардлагатай сантехникийн, цахилгааны болон мужааны ахуйн зүйлсийг хийж бүтээх, засварлах, өөрөө хийх боломжгүй зүйлийг мэргэжлийн газарт өгч хийлгэх, засуулах;

Офисын хөрөнгө болон тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ариг гамтай ашиглах талаар компанийн ажилтнуудад зааварчлах.

  • Цахилгааны засварчин мэргэшилтэй;
  • Мужаан ба гагнуурчнаар ажиллах чадвартай бол давуу тал болно;
  • 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн мэлдэгтэй.

 

Бүрдүүлэх материал:

  • Анкет, 1 % цээж зурагтай (анкетыг www.mik.mn цахим хуудаснаас татаж авна уу);
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
  • Өмнөх ажлын газрын тодорхойлолтууд.

 

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд материалаа hr@mik.mn хаягаар болон СБД-ийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 11-А хаягт орших Худалдаа хөгжлийн банкны төв байрны 13-р давхарт 2021 оны 07-р сарын 23-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

 

Жич: Анкетийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай холбоо барихыг анхаарна уу.

    

Утас: 11-328267 (827)                               Вэбсайт: www.mik.mn