Mobile version coming soon

Бидэнтэй хамтарч ажиллах боломж

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
Буцах
2021 оны 10 сарын 08 өдөр

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

  1. Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журам боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих;
  2. Мэдээллийн аюулгүй байдлын стандарт, тогтолцоог нэвтрүүлэх, сайжруулах;
  3. Мэдээллийн аюулгүй байдлын хяналтуудыг хэрэгжүүлэх;
  4. Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг  удирдах,
  5. Мэдээллийн аюулгүй байдлын сургалт, мэдлэг олгох хөтөлбөрийг зохион байгуулах;
  6. Мэдээллийн системүүдийн эрхийн удирдлагыг хийж гүйцэтгэх;

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Мэдээллийн технологи эсвэл Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Мэдээллийн технологи түүний аюулгүй байдлын талаар зохих түвшний мэдлэгтэй
  3. Олон улсын аюулгүй байдлын стандартуудын талаар мэдлэгтэй бол давуу тал болно. /ISO27001 гэх мэт/
  4. Шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвартай
  5. Судалгаа шинжилгээ хийх, нууц хадгалах чадвартай

Нэмэлт ерөнхий шаардлага:

  1. Хариуцсан ажилдаа идэвх санаачилгатай ханддаг;
  2. Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  3. Шинийг эрэлхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй;
  4. Ажлын ачаалал даах чадвартай;
  5. Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.

 

Бүрдүүлэх материал:

  1. Ажил горилогчийн анкет (www.mik.mn цахим хуудаснаас татаж авна уу);
  2. 1 хувь цээж зураг;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар (нотариатаар гэрчлүүлсэн байх);
  4. Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэжлийн үнэмлэхийн эх хувь, хуулбарын хамт (нотариатаар гэрчлүүлсэн байх);
  5. Өмнө нь ажиллаж байсан бол ажлын газрын тодорхойлолт эх хувиар (хийж гүйцэтгэж байсан ажил үүргээс гадна тухайн ажилтны ажил хэргийн болон зан байдлын талаар мэдээлэл агуулсан байх);
  6. Сургуулийн тодорхойлолт (шинэ төгсөгч бол);
  7. Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт (эх хувиар).

 

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд материалаа hr@mik.mn хаягаар болон Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Бага тойруу /15160/, Д.Сүхбаатарын талбай 11 тоот хаягт 2021 оны 10-р сарын 29-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

 

Жич: Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нартай холбоо барина.

 

Утас: 11-328267 (827, 826)                     Вэбсайт: www.mik.mn