Mobile version coming soon

Бидэнтэй хамтарч ажиллах боломж

ISO/IEC 27001:2013 БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГААР АЖИЛЛАХ КОМПАНИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
Буцах
2019 оны 10 сарын 02 өдөр

“МИК ОССК” ХХК нь Олон Улсын Мэдээллийн Аюулгүй Байдлын ISO/IEC 27001:2013 стандартын нийцлийг дахин баталгаажуулах үйл ажиллагаатай холбогдуулан сертификатын баталгаажуулалтын аудит хийх байгууллагуудыг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Баталгаажуулалтын аудит хийх байгууллага нь “МИК ОССК” ХХК-ийн мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоонд Олон Улсын ISO/IEC 27001:2013 стандартын нийцлийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд, эрх бүхий зохицуулагч байгууллагуудын шаардлагад нийцүүлэн, Компанийн дүрмийн дагуу нэвтрүүлснийг баталгаажуулан, сертификатжуулах ажлыг хийж гүйцэтгэнэ. 

Баталгаажуулалтын байгууллагад тавигдах шаардлага:

  • /IEC9001, ISO/IEC27001 зэрэг удирдлагын тогтолцооны стандартуудыг өмнө нь баталгаажуулж байсан бол давуу тал болно.

Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал:

  • Хамтран ажиллах санал
  • Баталгаажуулалт хийх байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга
  • Монгол улсад уг төрлийн стандарт болон өөр стандартуудаар баталгаажуулалт хийсэн тухай мэдээлэл
  • Баталгаажуулалт хийх аудиторуудын дэлгэрэнгүй мэдээлэл
  • Баталгаажуулалтын үнийн санал /нэмэлт төлбөр/
  • Бусад нэмэлт санал болон үйлчилгээний нөхцөл

Материал ирүүлэх хугацаа, хаяг:

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн албан байгууллага дээрх материалыг бэлтгэж, битүүмжлэн 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 17:00 цагаас өмнө “МИК ОССК” ХХК-ийн  Эрсдэлийн удирдлагын газарт хаяглан ирүүлнэ үү.

Заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно.

 

Нэмэлт тодруулга авах шаардлагатай бол тус компанийн Үйл ажиллагааны эрсдэлийн мэргэжилтэн С.Баярмагнай (цахим хаяг: bayarmagnai.s@mik.mn; Утас: 328267 (861)-тай холбогдоно уу.