Mobile version coming soon

Бидэнтэй хамтарч ажиллах боломж

Хуулийн хөндлөнгийн шинжээч, зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг сонгон шалгаруултад урьж байна
Буцах
2019 оны 12 сарын 30 өдөр

Засгийн газар, Монголбанкнаас хамтран хэрэгжүүлж буй “Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үйл ажиллагаа”-г хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК нь хорин дөрөвдүгээр ээлжийн Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ)-ыг “МИК Актив Хорин Дөрөв” ХХК-иар дамжуулан гаргахаар бэлтгэж байна. Энэ ажлын хүрээнд ИЗББ гаргагч “МИК Актив Хорин Дөрөв” ХХК-ийн Хуулийн хөндлөнгийн шинжээч, зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээдийн сонгон шалгаруулалтад та бүхнийг оролцохыг урьж байна.

 

Сонгон шалгаруулалтад оролцох этгээд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

• Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасан хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээд байх;

• Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1-т заасан хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн тухайд гэрээний үндсэн дээр байнга ажиллах, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, тогтоосон тооны хуульчтай байх;

• Хуулийн хөндлөнгийн шинжээч, зөвлөх үйлчилгээний хүрээнд хийгдэх зөвлөх болон дүгнэлт гаргах үйл ажиллагаа нь сонирхлын зөрчилгүй, гүйцэтгэсэн ажилд баталгаа гаргах чадвартай байх;

• Үнэт цаас гаргах үйл ажиллагаа, зээлийн хөрөнгө, зээлийн материалд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай, Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, журмын талаар өргөн мэдлэг, туршлагатай байх;

• Хууль зүйн зөвлөх үйлчилгээ, хөндлөнгийн шинжилгээний ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд чанартай гүйцэтгэх мэдлэг чадвар, хүсэл эрмэлзэл, хүний нөөц болон цаг хугацааны нөөц бололцоотой байх.

Дээрх үндсэн шаардлагуудыг хангасан, сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн фирмүүд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18:00 цагаас өмнө хуулийн фирмийн танилцуулга болон Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг tuvshin.b@mik.mn  хаягаар илгээнэ  үү.

 

Шалгуур хангасан хуулийн фирмүүдэд ажлын даалгаврыг хүргүүлэх болно.

Сонгон шалгаруулалттай холбоотой тодруулах асуудлаар “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн ТЗК-ийн хуульч Б.Түвшин, Утас: 11-328267 (829)-тай холбогдоно уу.