Mobile version coming soon

Бидэнтэй хамтарч ажиллах боломж

САНХҮҮГИЙН ХӨНДЛӨНГИЙН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Буцах
2020 оны 05 сарын 15 өдөр

“МИК ОССК” ХХК нь “МИК Актив Хорин Тав” ХХК-иар дамжуулан ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргахтай холбогдуулан санхүүгийн хөндлөнгийн шинжээчээр хамтран ажиллах компанийн сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Хөндлөнгийн шинжээч нь ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах хэлцлийн хүрээнд хийж гүйцэтгэсэн шинжилгээнд дүгнэлт гаргах болон гүйцэтгэсэн шинжилгээний талаар тайлан бэлтгэж “МИК Актив Хорин Тав” ХХК болон түүний үүсгэн байгуулагч “МИК ОССК” ХХК нарт танилцуулах, тайлбар хүргүүлэх ажилбаруудыг гүйцэтгэнэ.

Санхүүгийн хөндлөнгийн шинжээчид тавигдах шаардлага

Ипотекийн зээлээр баталгаажсан бондын хэлцлийн хүрээнд хөндлөнгийн шинжилгээ гүйцэтгэх этгээд нь дараах үндсэн шаардлагуудыг хангасан байх бөгөөд зөвхөн доорхоор хязгаарлагдахгүй.

  • Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33.2-т заасан санхүү, аудитын зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээд байх;
  • Санхүүгийн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт үйлчилгээний хүрээнд хийгдэх зөвлөх болон дүгнэлт гаргах сонирхлын зөрчилгүй, гүйцэтгэсэн ажилд баталгаа гаргах чадвартай байх;
  • Зээлийн хөрөнгө, зээлийн материал болон бондод санхүү, бүртгэлийн үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай, Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, журмын талаар өргөн мэдлэг, туршлагатай байх;
  • Санхүүгийн шалгуур хангасан эсэхэд хөндлөнгийн шинжилгээг гэрээгээр тохирсон хугацаанд чанартай гүйцэтгэх мэдлэг чадвар, хүсэл эрмэлзэл, хүний нөөц болон цаг хугацааны нөөц бололцоотой байх.

Сонгон шалгаруулалтанд бүрдүүлэх материал

  • Хамтран ажиллах санал
  • Үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Хөндлөнгийн шинжээчид тавигдах шалгуурыг хангасан талаар бичгээр баталгаажуулсан баримт. Үүнд:
  • СЗХ-нд бүртгэгдсэн эсэхийг нотлох баримтын хуулбар
  • Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн талаар сургалтад хамрагдсан эсэхийг нотлох баримтын хуулбар
  • Хөндлөнгийн шинжилгээ хийх үйлчилгээ, тайлан дүгнэлтийг ашиг сонирхлын зөрчилгүй, зохих журмын дагуу гүйцэтгэх талаарх баталгааг албан тоотоор ирүүлэх

Материал ирүүлэх хугацаа, хаяг

Сонгон шалгаруултанд оролцохыг хүссэн албан байгууллага дээрх материалыг бэлтгэж, битүүмжлэн 2020 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 15:00 цагаас өмнө “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн  Эрсдэлийн удирдлагын газарт хаяглан ирүүлнэ үү.

Заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно.

Жич: “МИК ОССК” ХХК-иас зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан байгууллагад хариу мэдэгдэн хийж гүйцэтгэх ажлын даалгаврыг хүргүүлнэ.

 

Нэмэлт тодруулга авах шаардлагатай бол тус компанийн Эрсдэлийн мэргэжилтэн З.Бүжидлхам (цахим хаяг: Bujidlkham.z@mik.mn; Утас: 328267 (839)-тай холбогдоно уу.