Mobile version coming soon
Нээлттэй ажлын байрны мэдээлэл

АЖ АХУЙН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Компанийн өдөр тутмын аж ахуйн ажлууд, оффисын тавилга, эд хогшил, сантехник болон барилгын бүрэн бүтэн байдал, хэвийн үйл ажиллагааг хангах, засвар, үйлчилгээг хариуцан ажиллах.

  • Узель, сантехникийн тоног төхөөрөмжийг шалгах, хэвийн үйл ажиллагааг хангах, засварлах, дулаан, цэвэр, бохир усны системийн хэвийн үйл ажиллагааг хангах, засварлах, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах.
  • Лифтний хэвийн үйл ажиллагааг хангахад холбогдох газартай хамтран ажиллах, шаардлагатай тохиолдолд аврах ажиллагааг хариуцах
  • Компанийн байрны барилга, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хэвийн ашиглалтыг хангах, өдөр тутмын засвар үйлчилгээг хийх. /мужааны чиглэлийн ажил/
  • Компанийн гадна тохижилт, ногоон байгууламжийн өдөр тутмын арчилгаа, цэвэрлэгээ, усалгааг  хариуцан ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой, Сантехник мэргэжлийн үнэмлэхтэй
  • Сантехник, аж ахуйн чиглэлээр 2-с дээш ажилласан туршлагатай
  • Төрөл бүрийн цахилгаан болон гар багаж хэрэгслүүдийг аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу ажиллуулах чадвартай байх
  • Компанийн хэмжээнд мөрдөгдөж байгаа дүрэм, журам, заавар, өгсөн үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр хариуцлагатай ажиллах.
  • Цахилгааны мэргэжилтэй бол давуу тал болно.
  • Цаг сайн баримталдаг, хариуцлагатай, ажлыг цаг тухайд нь хийдэг, цаг ашиглалт сайтай, сахилга баттай, итгэл даах чадвартай, ажилд чин сэтгэлээсээ ханддаг, хорт зуршилгүй байх.
  • Мэргэжлийн ёс зүйг баримталдаг, хянуур, нямбай;
  • Ачаалал даах чадвартай, шаардлагатай үед илүү цагаар ажиллах боломжтой;
  • Хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ, идэвхи санаачилгатай ханддаг;
  • Багаар ажиллах чадвартай, идэвхтэй;
  • Хувийн зохион байгуулалт сайтай;
  • Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.

 

Нэмэлт мэдээлэл:

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд манай сайтаас татаж авсан анкетыг бөглөн бусад материалуудын хамт сканнердаж манай hr@mik.mn мэйл хаяг руу 2023 оны 10-р сарын 31-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

 

Жич: Анкетийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай холбоо барихыг анхаарна уу.