Mobile version coming soon
ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭР БАТАЛГААЖСАН БОНД ГАРГАЛАА
Back
2021-12-30

"Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “МИК Актив Хорин Долоо” ХХК болон “МИК Актив Хорин Найм” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос олгоод байсан юм.

Дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд “МИК Актив Хорин Долоо ТЗК” ХХК болон “МИК Актив Хорин Найм ТЗК” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 80.66 тэрбум төгрөг болон 76.41 тэрбум төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан бонд /ИЗББ/-ыг тус тус гаргалаа.