Mobile version coming soon
"Тогтвортой хөгжлийн зорилго" нээлттэй өдөрлөг
Back
2022-09-10

Монголын Ипотекийн Корпораци (МИК) Нэгдсэн Үндэсний Байгууллага (UN Mongolia)-аас зохион байгуулж буй "Тогтвортой хөгжлийн зорилго" (SDG Open Day) нээлттэй өдөрлөгт оролцлоо.

МИК-ийн хувьд Монгол Улсад орон сууцны зээлийн санхүүжилтийн тогтолцоог тогтвортой, тасралтгүй үргэлжлүүлэхэд хувь нэмэр оруулдаг мэргэшсэн санхүүгийн байгууллага юм. МИК-ийн бизнесийн үндсэн үйл ажиллагаа нь банкнуудын олгосон орон сууцны ипотекийн зээлийг багцлан худалдан авч, орон сууцны зээлээр баталгаажсан бонд гарган, уг бондыг хөрөнгө оруулагчдад худалдахад чиглэдэг. Улмаар бондын төлөлт хийгдсэнээр банкууд хөнгөлөлттэй болон энгийн хүүтэй орон сууцны зээл олгох урт хугацаат эх үүсвэртэй болж, дараагийн зээл олгох үйл явц өрнөдөг.

Ийнхүү орон сууцны санхүүжилтийн тогтолцоо бүрдсэн нь банк санхүүгийн салбарын хөрвөх чадвар, барилга, үл хөдлөх салбарын өсөлт, бүтээн байгуулалтыг дэмждэг төдийгүй “эдийн засгийн өсөлтийг дэмжих, “ээлтэй хот, иргэдийн оролцоо”, ”тэгш бус байдлыг бууруулах” гэх мэт нийгэм, эдийн засаг, айл өрхийн тав тухтай амьдралд чиглэсэн Тогтвортой хөгжлийн 12 зорилгыг биелүүлэхэд шууд ба шууд бусаар хувь нэмэр оруулсаар байна.