Mobile version coming soon
"МҮҮДИС" АГЕНТЛАГ “МИК ОССК” ХХК-ИЙН “B3” ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ ДАХИН БАТАЛГААЖУУЛЛАА
Буцах
2019 оны 07 сарын 25 өдөр

"Мүүдис" олон улсын үнэлгээний байгууллага 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээ, урт хугацааны гадаад валютаар үнэт цаас гаргах зэрэглэлийг “B3” төлөвийг “Тогтвортой” хэмээн дахин баталгаажууллаа.   

Монголын Ипотекийн Корпораци нь 2006 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсад ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхийг зорин ажиллаж байгаа. Энэ хугацаанд үнэт цаасжуулах ажлын хүрээнд нийт 19 удаагийн хэлцлийг амжилттай гүйцэтгэж Ипотекийн зээлээр баталгаажсан бонд гарган ажиллаад байна.