Mobile version coming soon
Бидний тухай

МИК Групп компани нь, Монгол Улсад ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхийг зорьж, МИК Холдинг ХК, түүний охин компани Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК (MИK OCCK ХХК) мөн тэдгээрийн охин компани болох Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилгоор үүсгэн байгуулсан 25 Тусгай зориулалтын компаниудаас (ТЗК) бүрдэн үйл ажиллагаагаа явуулж байна.

МИК Холдинг ХК нь Монголын Хөрөнгийн Бирж (MSE: MIK) дээр бүртгэлтэй компани бөгөөд 2015 онд, MИK OCCK ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Хувьцаа солилцох болон эрх шилжүүлэх гэрээний дагуу МИК Холдинг ХК-д зохих хувьцааг шилжүүлэн, МИК Холдинг ХК-ийг толгой компани болгон өөрчлөн байгуулсан. Түүний хүрээнд MИK OCCK ХХК-ийн хувьцааг эзэмшин, удирдлагаар ханган ажиллаж байна.

MИK OCCK ХХК нь Орон Сууцны Санхүүжилтийн Компани бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос авсан тусгай зөвшөөрлийн хүрээнд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, Хөрөнгө итгэмжлэн удирдах болон Хэлцэл эрхлэн гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулж байна.

2019 оны Аудитлагдсан нэгтгэсэн санхүүгийн тайланд МИК Групп компанийн нийт хөрөнгө нь 4.1 их наяд төгрөг, үүнээс өөрийн хөрөнгө нь 262 тэрбум төгрөгтэй гэж тусгагдсан.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Компанийн эрхэм зорилго нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган дотоод, гадаадын хөрөнгийн зах зээл дээр борлуулах замаар ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах, цаашид орчин үеийн хот байгуулалтыг эрчимжүүлэхэд чиглэсэн урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгож төлөвшүүлэхэд оршино.

Групп Компанийн бүтэц

Хувьцаа эзэмшигчид

2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 218 хувьцаа эзэмшигчидтэй байна.