Mobile version coming soon
Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичиг олгох үйл явц

Ипотекийн 5%, 6%, 8%-ийн хүүтэй болон зах зээлийн хүүтэй зээлээр худалдан авсан орон сууцыг үндсэн барьцаа хөрөнгө гэх бөгөөд тус орон сууцыг худалдан авахад зориулж урьдчилгаа төлбөрт барьцаалсан орон сууцыг нэмэлт барьцаа хөрөнгө гэнэ.

Зээлдэгч урьдчилгаа төлбөрт дүйцэх хэмжээний төлбөрийг зээлээс төлсөн тохиолдолд нэмэлт барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлж болох бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж зээлээ хаасан тохиолдолд үндсэн барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлнэ. Бүртгэлийг Улсын бүртгэлийн газраар хийлгэх шаардлагатай ба МИК-д худалдагдсан зээлийн хувьд барьцаа чөлөөлөх албан бичгийг зээлдэгч МИК-ээс авна.

                                 Барьцаа хөрөнгө чөлөөлөх албан бичгийг                                  ажлын 1 өдрийн дотор авах боломжтой

 

Барьцаа хөрөнгө чөлөөлөхөд шаардлагатай баримт бичгүүд:

  • Зээлдэгчийн иргэний цахим үнэмлэхний хуулбар;
  • Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар;
  • Төлбөр төлөгдсөнийг нотлох зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга;
  • Банкнаас олгосон “Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай” албан тоот.

 

Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт барьцаалсан барьцаа хөрөнгө чөлөөлөхөд шаардлагатай баримт бичгүүд:

  • Зээлдэгч болон барьцаалуулагчдын иргэний цахим үнэмлэхний хуулбар;
  • Үндсэн болон нэмэлт барьцаа хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар;
  • Үндсэн болон нэмэлт барьцаа хөрөнгийн үнэлгээний акт;
  • Үүргийн гүйцэтгэл хэсэгчлэн хангагдсаныг нотлох зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга;
  • Зээлдэгчийн банктай байгуулсан Зээлийн гэрээний хуулбар (шаардлагатай тохиолдолд);
  • Зээлдэгчийн банктай байгуулсан Барьцааны гэрээний хуулбар (шаардлагатай тохиолдолд);
  • Зээлдэгчийн орон сууц худалдан авсан Худалдах, худалдан авах гэрээ эсхүл Орон сууц захиалгын гэрээ.