Mobile version coming soon
Нээлттэй ажлын байрны мэдээлэл

ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлого журам, стандартын дагуу өдөр тутмын бүртгэл гүйлгээ болон төлбөр тооцоог хийж гүйцэтгэх, дансны үлдэгдэлд хяналт тавина;
  2. Харилцагч байгууллагуудтай байгуулсан гэрээний дагуу хоорондын тооцоо болон тооцоолол хийж, тооцоо нийлж баталгаажуулна;
  3. Бусад шаардлагатай нэмэлт ажил үүргүүдийг холбогдох журмын дагуу цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх, тайлагнана.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  2. Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн;
  3. Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй;
  4. Grape NES програм дээр ажиллах мэдлэг чадвартай бол давуу тал болно;
  5. Банкинд ажиллаж байсан бол давуу тал болно.

Ерөнхий шаардлага

  • Хариуцсан ажилдаа идэвх санаачилгатай ханддаг;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Шинийг эрэлхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй;
  • Харилцааны өндөр чадвартай;
  • Ажлын ачаалал даах чадвартай;
  • Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.
САНХҮҮГИЙН МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Групп компанийн НББ-ийн бодлого журам боловсруулах;
  2. Тусгай зориулалттай компаниудтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Хэлцэл эрхлэн гүйцэтгэгчийн тайлан, Хөрөнгө итгэмжлэн удирдагчийн тайлан бэлтгэх;
  3. Хариуцсан компаниудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, санхүүгийн тайлан болон татварын тайланг үнэн зөв тайлагнах зорилготой.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  2. Мэргэжлээрээ 2 жилээс дээш ажилласан туршлагатай;
  3. Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын болон нягтлан бодох бүртгэл, татварын тайлагналын мэдлэг, туршлагатай;
  4. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  5. Зөв бичгийн дүрэм, хэл найруулгын сайн мэдлэгтэй, хариуцсан ажлаа төлөвлөх болон аливаа асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх, илтгэх, судалгаа, дүн шинжилгээ хийх чадвартай.
  6. ОУ-ын аудитын компанид ажиллаж байсан бол давуу тал болно.

Ерөнхий шаардлага

  • Хариуцсан ажилдаа идэвх санаачилгатай ханддаг;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Шинийг эрэлхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй;
  • Харилцааны өндөр чадвартай;
  • Ажлын ачаалал даах чадвартай;
  • Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах чадвартай;
  • Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.
ЭРСДЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН (ЗЭЭЛ ХАРИУЦСАН)

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Компанийн зээлийн багц дах хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн эрсдэлийг удирдах, зээлийн эрсдэлийг бууруулах холбогдох арга хэмжээг авч ажиллах;
  2. Учирч болзошгүй зээлийн эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, эрсдэлийг удирдах, бууруулах аргачлалыг боловсруулах, үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, тайлагнах;
  3. Олон улсын эрсдэлийн удирдлагын сайн практик, стандартын дагуу эрсдэлийг удирдах арга аргачлалыг боловсруулах, сайжруулах;
  4. Эрсдэл үүсгэж болзошгүй хүчин зүйлийг тодорхойлох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах санал боловсруулах;
  5. Эрсдэлийн хүлээн зөвшөөрөгдөх түвшин, компанийн эрсдэл үүрэх чадамжийг тогтоож, хяналтын системийг бий болгон, холбогдох газар нэгжийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд тусламж үзүүлэх, хяналт тавих, тайлагнах;
  6. Эрсдэлийг соёлыг компани даяар суурьшуулахад туслалцаа үзүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх
  2. Microsoft Excel дээр мэргэжлийн түвшинд ажилладаг байх
  3. Англи хэлний бичгийн чадвар сайтай байх
  4. Хариуцлага хүлээх чадвартай, ажлын ачаалал даах чадвартай;
  5. Байгууллагын, албаны болон хувийн нууц хадгалах дадал суусан;
  6. Өөрийгөө байнга хөгжүүлэх, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх эрмэлзэлтэй, дасан зохицох чадвартай;
  7. Банк, санхүүгийн салбарт эрсдэлийн шинжээчээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Ерөнхий шаардлага

  • Хариуцсан ажилдаа идэвх санаачилгатай хандаж, үр дүн гаргадаг байх;
  • Удирдан зохион байгуулах чадвартай бөгөөд багын ажиллагаа сайтай байх;
  • Шинийг эрэлхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй, өөрийгөө хөгжүүлж, суралцах хүсэлтэй байх;
  • Логик сэтгэлгээ өндөр бөгөөд асуудлын шийдлийг олох сонирхолтой байх;
  • Бусдадаа зааж сургах, чиглүүлэх чадвартай байх;
  • Өгөгдсөн ажлыг бие даан гүйцэтгэх, гүйцэтгэлийг сайжруулах санаачилга гаргадаг байх;
  • Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Мэдээллийн аюулгүй байдлын системүүдийг хариуцан ажиллах;
  2. Мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт болон бодит хугацааны хяналтыг хэрэгжүүлэх, сайжруулах;
  3. МАБ-н хяналтыг хэрэгжүүлэх, хариу арга хэмжээ авах;
  4. Тогтолцооны стандартын хэрэгжилт сайжруулалтыг хариуцах;
  5. Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журам боловсруулах, сайжруулах, хэрэгжилтэнд хяналт тавих.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Мэдээллийн аюулгүй байдал эсвэл Мэдээлэл технологийн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай байх /Давуу тал/;
  2. Мэдээлэл технологи, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх;
  3. Сүлжээний болон хамгаалалтын тусгай төхөөрөмжүүдийн талаар мэдлэгтэй байх /Firewall, IPS/IDS, MDM, DLP, Azure AD/;
  4. Үйлдлийн системүүд болон сүлжээний холболт, хамгаалалтын талаар мэдлэгтэй байх /Window, Linux, defensive layers/;
  5. ISO 27001:2013, ISO27001:2022 болон бусад ISO стандартуудын талаар мэдлэгтэй байх
  6. Судалгаа шинжилгээ хийх чадвартай байх;
  7. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.

Ерөнхий шаардлага

  • Хариуцсан ажилдаа идэвх санаачилгатай ханддаг;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Шинийг эрэлхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй;
  • Харилцааны өндөр чадвартай;
  • Ажлын ачаалал даах чадвартай;
  • Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах чадвартай;
  • Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.
ПРОГРАМ ХӨГЖҮҮЛЭГЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Компанийн үндсэн үйл ажиллагаанд нийцсэн програм хангамжийг боловсронгуй болгох, хөгжүүлэх, түүний хэвийн үйл ажиллагааг хангах, өөрчлөлт, сайжруулалтуудыг тухай бүрт хурдан шуурхай хийж гүйцэтгэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Програм хангамжийн инженер мэргэжлээр их дээд сургууль төгссөн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  2. Мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан туршлагатай;
  3. "Node JS", "React JS", "Next JS", "Docker" зэрэг програмчлалын хэлний мэдлэгтэй;
  4. "Asp.net C#" болон "Mssql", "Oracle database" мэдлэгтэй, ажиллаж байсан туршлагтай;
  5. Асуудал шийдвэрлэх болон дүн шинжилгээ хийх чадвартай.

Ерөнхий шаардлага

  • Хариуцсан ажилдаа идэвх санаачилгатай ханддаг;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Шинийг эрэлхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй;
  • Харилцааны өндөр чадвартай;
  • Ажлын ачаалал даах чадвартай;
  • Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.
УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН (РЕСЕПШН)

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Компанид хүрэлцэн ирсэн харилцагч, зочдыг угтах, чиглүүлэх, үдэх, мэдээллээр хангах, компанийн өдөр тутмын үйл ажиллагаа болон уулзалт, хуралд дэмжлэг үзүүлэх;
  2. Компанийн утасны дуудлагад хариулах, мэдээлэл лавлагаа өгөх, санал, гомдол бүртгэх, холбогдох ажилтанд мэдээлэх, хариу өгөх;
  3. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, хариуцсан ажлын чиглэлээрх аливаа санал хүсэлтийг хугацаанд нь шуурхай, чанартай биелүүлж үр дүнгийн талаар хариу мэдээлж байх;

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Эдийн засаг, эрх зүй, олон улсын харилцаа, нийгмийн ухааны чиглэлээр бакалавр зэрэгтэй;
  2. Англи хэлний зохих мэдлэгтэй байх;
  3. Зөв дүр төрхтэй, цэвэрч нямбай байх;
  4. Угтах үйлчилгээний ажилтан хийж байсан бол давуу тал болно.

Ерөнхий шаардлага

  • Хариуцсан ажилдаа бүтээлч сэтгэлгээтэй, идэвх санаачилгатай;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримталдаг, харилцааны өндөр соёлтой;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Ёс зүйн хэм хэмжээ, хөдөлмөрийн сахилга батыг дээдлэн сахидаг;
  • Урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд манай анкетыг татаж авч бөглөн бусад материалуудын хамт сканнердаж PDF форматаар манай hr@mik.mn мэйл хаяг руу, эсвэл компанийн байранд 2024 оны 04-р сарын 30-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Жич: Анкетийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай холбоо барихыг анхаарна уу