Mobile version coming soon
ТУЗ-ийн бүрэлдэхүүн

2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар

ТУЗ-ийн дарга
М.Мөнхбаатар 
"Азиа дайверсифайд рийл истэйт фанд нэг" ХХК-ийн зөвлөх 
 
 
 
ТУЗ-ийн гишүүн
А.Энхжин
Монголбанкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал
 
 

ТУЗ-ийн гишүүн
Б.Анар
Монгол Улсын Хөгжлийн банкны Хууль, тусгай активын газрын захирал 

ТУЗ-ийн гишүүн
Т.Даваажав
ХХБ-ны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал
 
 
 

ТУЗ-ийн гишүүн
С.Батчимэг
"Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал
 
 

 

 

 

 

 

 
ТУЗ-ийн гишүүн
Б.Үүрцайхбаатар  
Капитрон банкны Гүйцэтгэх захирал
 
 

ТУЗ-ийн хараат бус гишүүн
Э.Шижир

Уул уурхай металлургын цогцолбор байгуулах төслийн удирдагч

 

ТУЗ-ийн хараат бус гишүүн 
Ч.Хашчулуун 

Монгол Улсын Их Сургуулийн дэд профессор 

 
ТУЗ-ийн хараат бус гишүүн
Ө.Ганзориг

"Мандал даатгал" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга 

ТУЗ-ийн дэргэдэх хороод, тэдгээрийн чиг үүрэг

Компанийн засаглалын зөв бодлого, зарчмыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол өгч ажилладгийн  хувьд Компанийн ХЭХ, ТУЗ-ийн хурал, түүний дэргэдэх хороодын хурлыг тогтмол зохион байгуулж, эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлүүлэн ажилладаг. МИК Холдинг ХК-ийн ТУЗ-ийн дэргэд Санхүү, аудитын хороо, Эрсдэлийн удирдлагын хороо, Нэр дэвшүүлэх шагнал урамшууллын хороо гэсэн 3 хороо үйл ажиллагаа явуулж байна.

 

Нэр дэвшүүлэх, шагнал урамшууллын хороо нь нь дараах чиг үүргийг хариуцна. Үүнд:

  • Компанийн засаглалын тогтолцоо, түүнд хамаарах санхүү, дотоод хяналттай холбоотой баримт бичгээс бусад бодлого, дүрэм журам, тэдгээрийн өөрчлөлт, шинэчлэлт, хэрэгжилтэд хяналт тавих асуудал хариуцах;
  • ТУЗ-ийн гишүүн, ГУ болон ТУЗ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг албан тушаалтныг сонгон шалгаруулах, тавигдах шаардлагыг тодорхойлох, нэр дэвшүүлэх, тэдгээртэй байгуулах гэрээний нөхцөлийг боловсруулах, ТУЗ болон ГУ-ын үйл ажиллагааг үнэлэх ажлыг зохион байгуулах, асуудлыг хариуцах;
  • ТУЗ-ийн гишүүн, ГУ болон ТУЗ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг албан тушаалтанд олгох цалин, урамшууллын бодлого, түүний хэрэгжилтэд хяналт тавих, тэдгээрт олгох цалин, урамшууллын дээд хязгаарыг тогтоох, тогтоосон хэмжээнд багтаан цалин, урамшуулал олгох, компанийн хүний нөөцийн бодлого, урамшууллын системийг тодорхойлж үр дүнг үнэлэх зэргийг хариуцах.

 

Нэр дэвшүүлэх, шагнал урамшууллын хорооны дарга: Ч.Хашчулуун
Гишүүд: М.Мөнхбаатар, Э.Шижир, Ө.Ганзориг

 

Санхүү аудитын хороо нь ТУЗ-д удирдах чиглүүлэх болон хянан шалгах үүргээ үр ашигтай, бүтээлчээр хийж гүйцэтгэхэд туслах, компанийн санхүүгийн төсөв, тайланд хяналт тавих, хөндлөнгийн аудитортой харилцан ажиллах, дотоод аудитын бодлого, журам зэргийг хангах асуудлыг хариуцна.

 

Санхүү, аудитын хорооны дарга: Э.Шижир,
Гишүүд:  Ч.Хашчулуун, Ө.Ганзориг, Т.Даваажав, 

 

Эрсдэлийн удирдлагын хороо нь эрсдэлийн бодлого, хүлээн зөвшөөрөх эрсдэлийн хязгаарт хяналт тавих, бизнесийн үйл ажиллагаанд тулгарч болзошгүй эрсдэлийг хянах, дүгнэх асуудлыг хариуцна.
 

Эрсдэлийн удирдлагын хорооны дарга: А.Энхжин
Гишүүд: Б.Анар, С.Батчимэг, Б.Үүрцайхбаатар