Mobile version coming soon
МИК Холдинг ХК-ийн Дотоод аудитын хэлтсийн зохион байгуулсан “International Internal Audit Awareness Month” үйл ажиллагааг Олон улсын дотоод аудитын нэр хүндтэй холбоо өндрөөр үнэллээ
Буцах
2019 оны 08 сарын 09 өдөр

МИК Холдинг ХК-ийн Дотоод аудитын хэлтсийн үйл ажиллагааг өндрөөр үнэлсэн албан ёсны мэндчилгээг Олон улсын Дотоод аудитын холбооны ерөнхийлөгч (II Global) Ричард Чамбэрс Монголын дотоод аудитын холбоонд илгээжээ.

Олон улсын дотоод аудитын холбооноос жил бүрийн 5 дугаар сарыг “International Internal Audit Awareness Month” буюу Дотоод аудитын үйл ажиллагааг таниулах сарыг зарладаг бөгөөд тус холбооны гишүүн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан таниулах аянг зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүлсэн.

“МИК Холдинг” ХК-ийн Дотоод аудитын хэлтэс нь Дотоод аудитыг сурталчлах аяныг нэг сарын турш амжилттай зохион байгуулж, хаалтын арга хэмжээг 5 дугаар сарын 30-ны өдөр өдөрлөг болгон тэмдэглэсэн. Энд дарж үзнэ үү.

Монгол Улсад зохион байгуулсан “International Internal Audit Awareness Month” арга хэмжээ нь олон улсад шилдгээр шалгарч Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын Холбоо (IIA Mongolia) 2019 оны “Building Awareness Champion” шагналыг  3 дахь жилдээ хүртлээ. Тус шагнал нь Дотоод аудитыг сурталчлах сарын аяны хүрээнд идэвхтэй, манлайлан оролцсон олон улсын аудитын гишүүн байгууллагуудын дундаас шалгаруулж, цахим тэмдэг байршуулах эрх олгодог юм.

Олон улсын Дотоод аудитын холбооны Ерөнхийлөгч Ричард Чамбэрс, мөн Монгол улсын дотоод аудитын холбооны ерөнхийлөгч Т.Цэрэндаш “International Internal Audit Awareness Month” арга хэмжээг үнэлж, талархал илэрхийлсэн мэндчилгээндээ МИК Холдинг ХК-ийн Дотоод аудитын хэлтэс нь энэхүү үйл ажиллагаанд тэргүүлэх байр суурьтайгаар манлайлан оролцсон гэдгийг онцлон тэмдэглэжээ.

 

ОНХХ