Mobile version coming soon
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД 340.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГООД БАЙНА
Буцах
2019 оны 11 сарын 18 өдөр

Ипотекийн 8 хувийн зээлд зориулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 340.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,905 зээлдэгчдэд олгоод байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 155.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,161 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 89.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,453 иргэнд, Банкууд өөрийн эх үүсвэрээс 95.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,291 иргэнд тус тус олгосон байна. Цаашид он дуустал 76 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зах зээлд зориулан олгоно.

 

Эх сурвалж: Монголбанк