Mobile version coming soon
МИК Актив Нэг-Хорь ТЗК ХХК-ийн дүрэмд өөрчлөлт орлоо
Буцах
2020 оны 02 сарын 03 өдөр

Санхүүгийн зохицуулах хороо нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн хурлын 05 дугаар тогтоолоор МИК Актив Нэг-Хорь ТЗК ХХК-ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь заалтад “Компанийн ТУЗ нь 3 (гурав) хүртэлх гишүүнтэй байх ба ТУЗ-ийн гишүүдийн олонх нь хараат бус гишүүн байна. ТУЗ-д Монголбанкны төлөөлөл байна.” гэх хэсгийг нэмэхийг зөвшөөрсөн.

Санхүүгийн зохицуулах хорооны дээрх тогтоолын дагуу МИК Актив Нэг-Хорь ТЗК ХХК-ийн дүрэмд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2020 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр бүртгүүлсэн.

Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 266 дугаар тогтоолоор баталсан “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгүүлэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-ын 3 дугаар зүйлийн 3.10 дахь хэсэгт заасны дагуу МИК Актив Нэг-Хорь ТЗК ХХК-ийн дүрэмд өөрчлөлт орсон тухай мэдэгдлийг нийт хөрөнгө оруулагчдад хүргэж байна.