Mobile version coming soon
ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭР БАТАЛГААЖСАН БОНД ГАРГАЛАА
Буцах
2020 оны 03 сарын 26 өдөр

"Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “МИК Актив Хорин гурав” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос олгоод байсан юм.

Дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд “МИК Актив Хорин гурав ТЗК” ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 87 гаруй тэрбум төгрөгийн 30 хүртэлх жилийн хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан бонд /ИЗББ/-ыг гаргалаа.

ИЗББ-ын төрөл

Хэмжээ /төгрөгөөр/

Давуу эрхтэй ИЗББI

16,216,100,000

Давуу эрхтэй ИЗББII

52,876,300,000

Давуу эрхтэй ИЗББIII

9,729,400,000

Энгийн эрхтэй

8,759,200,000