Mobile version coming soon
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛД БҮРТГҮҮЛЭХ БОЛОН ОРОЛЦОЖ, САНАЛ ӨГӨХ ЗААВАР
Буцах
2021 оны 04 сарын 08 өдөр

“МИК Холдинг” ХК нь COVID-19 цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх үүднээс Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагт live.mik.mn сайтаар дамжуулан цахим хэлбэрээр хуралдуулна.

  • Хувьцаа эзэмшигчдийн цахим хурлын программд бүртгүүлэх:

Хувьцаа эзэмшигч, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал ажлын өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Худалдаа Хөгжлийн Банкны байрны 1-р давхарт биечлэн хүрэлцэн ирж, эсвэл live.mik.mn сайт дахь цахим хурлын программд бүртгүүлэх хүсэлтийг бөглөн илгээх шаардлагатай бөгөөд ирүүлсэн хүсэлтийг 24 цагийн дотор хянаж, бүрэн баталгаажуулсанаар хувьцаа эзэмшигчийн цахим хурлын программд нэвтрэх эрх үүснэ.

Хэрэв та санал авах хуудсаар дамжуулан урьдчилан санал өгөх бол цахим хурлын программд бүртгүүлэх хүсэлтийг заавал бөглөх шаардлагагүй бөгөөд таны ирүүлсэн санал авах хуудас болон баталгаажуулах бичиг баримтыг үндэслэн цахим хурлын программд бүртгэнэ.

  • Урьдчилан санал өгөх:

Хувьцаа эзэмшигч өөрийн бүртгэлтэй үнэт цаасны компаниас компанийн хүлээлгэн өгсөн “Санал авах хуудас”-аар дамжуулан, эсвэл live.mik.mnсайт руу нэвтэрч “Урьдчилж санал өгөх” цэсээр дамжуулан 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 17:00 хүртэл саналаа урьдчилан өгч болно.

Хувьцаа эзэмшигчид “Санал авах хуудас” дахь бөглөх, хүргүүлэх санамжтай сайтар танилцана уу.

  • Цахим хуралд оролцож, санал өгөх:

Хувьцаа эзэмшигч нь live.mik.mn сайт дахь “Нэвтрэх” хэсэгт хувьцаа эзэмшигчийн регистрийн дугаар болон бүртгүүлсэн гар утасны дугаар руу илгээгдсэн нэг удаагийн нэвтрэх кодыг оруулсанаар цахим хурлын программд нэвтэрч хуралд оролцож, санал өгөх боломжтой. Хуралд оролцохын тулд цахим хурлын программд урьдчилан бүртгэгдсэн байх шаардлагатай болохыг анхаарна уу.

Баталгаажуулах бичиг баримт:

  • Хувьцаа эзэмшигч хувь хүн: иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспортын хуулбар;
  • Хувьцаа эзэмшигч хуулийн этгээд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Итгэмжлэл, төлөөлөгчийн иргэний үнэмлэх, ажлын үнэмлэхийн хуулбар.

Нэмэлт мэдээлэл:

  • Хурал зохион байгуулах комиссоос 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн бүртгэлтэй үнэт цаасны компаниудад хэвлэмэл болон цахим хэлбэрээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын танилцуулгыг хүлээлгэн өгсөн.
  • Хурал нээх ирцийг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11:00-11:20 цагийн хооронд хурлын программ руу амжилттай нэвтэрч орсон болон урьдчилж санал өгсөн хувьцаа эзэмшигчдийн нийт хувьцааны тоогоор тооцно.
  • Хурлаар шийдвэрлэх асуудал тус бүрээр санал авах хугацаа нийт 15 минут үргэлжлэх ба энэ хугацаанд багтаан санал ирүүлээгүй бол тухайн хувьцаа эзэмшигчийг санал өгөөгүйд тооцно.
  • Хурлаар шийдвэрлэх асуудал тус бүрээр ирц болон санал хураалтын дүнг 11:00 цагаас санал хураалт дууссан цагийн хооронд хурлын программ руу амжилттай нэвтрэн санал өгсөн болон урьдчилж санал өгсөн хувьцаа эзэмшигчдийн нийт хувьцааны тоогоор тооцно.
  • Хувьцаа эзэмшигчийн ээлжит хуралд бүртгүүлэх, оролцож, санал өгөхтэй холбоотой тодруулах зүйл байвал Хурлын тооллогын комисс (С.Амарсайхан, 11328267-842), Хурал зохион байгуулах комисс (Г.Саруул, 11328267-828, 88885800)-той холбогдоно уу.
  • Компанийн байранд биечлэн хүрэлцэн ирэх бол та Хурлын тооллогын комисс, эсвэл Хурал зохион байгуулах комисст заавал урьдчилан мэдэгдэнэ үү.

∞ ХУРЛЫН ТООЛЛОГЫН КОМИСС, ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС ∞