Mobile version coming soon
Орон сууцны ипотекийн зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч байна
Буцах
2021 оны 07 сарын 05 өдөр

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оныг дуустал сунган баталсан.

Тус шийдвэр гарсантай холбогдуулан дараах банкууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээж авч эхэлсэн тул Та бүхэн доорх холбоосоор нэвтэрч, өөрийн харилцагч банканд цахимаар хүсэлтээ өгөх боломжтой боллоо.

Хүсэлтийг 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цахимаар хүлээн авна.

  1. Ариг банк
  2. Богд банк
  3. Голомт банк
  4. Капитрон банк
  5. Төрийн банк
  6. Хаан банк
  7. Хасбанк
  8. Худалдаа хөгжлийн банк
  9. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
  10. Чингис хаан банк

 

“МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ ОССК” ХХК

2021.07.05