Mobile version coming soon
"МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ХАГАЛГААНЫ НЭГДСЭН ТАСГИЙН ЛАМИНАР УРСГАЛТАЙ ХАГАЛГААНЫ ӨРӨӨ"-НИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Буцах
2021 оны 09 сарын 08 өдөр

Б.Хишигжаргал: УНТЭ нь ард иргэддээ үзүүлэх тусламж үйлчилгээгээ улам нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний нэг бол мэс заслын нэгдсэн тасгийг шинэчлэн ашиглалтад оруулах байсан бөгөөд засварын үйл ажиллагааг өнгөрсөн оны 11 сард эхлүүлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү мэс засал, мэдээгүйжүүлгийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн хамт ашиглалтад оруулж байна. Жил ирэх тусам мэс заслын нэр, төрөл олширч, мэс засалд орох өвчтөнүүдийн тоо өсөн нэмэгдэж байгаа бөгөөд манай эмнэлэг нь жилд эрхтэн шилжүүлэн суулгах, уушги, чих хамар хоолой, нүд, бүдүүн, шулуун гэдэс, үе, эрүү нүүр гэх мэт маш олон төрлөөр нийт 10-13 мянган мэс заслыг амжилттай хийдэг. Харин тус шинэ мэс заслын өрөө ашиглалтад орсноор жилдээ 15-17 мянган мэс заслыг хийнэ гэж төлөвлөж байна. Уг үйл ажиллагаанд гүн туслалцаа үзүүлж ажилласан ЭМЯ, Монголын Ипотекийн Корпораци, Хас банкны хамт олонд талархал илэрхийлье.