Mobile version coming soon
Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын журмыг хэрэгжүүлж байна
Буцах
2023 оны 09 сарын 30 өдөр

“Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол Улсын хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт, Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчим болон Монголын тогтвортой санхүүгийн холбооны Удирдах зөвлөлөөс баталсан тогтвортой санхүүжилтийн талаар баримтлах бусад баримт бичгүүдэд үндэслэн “Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын журам”-ыг батлан, үйл ажиллагаандаа нэвтрүүлж, дагаж мөрдөхөөр боллоо.

Ингэснээр бид банк санхүүгийн байгууллагаас зээлийн багц худалдан авах хэлцэл, бусад хөрөнгө оруулалтын хэлцэл, ханган нийлүүлэгч талаас бараа бүтээгдэхүүн худалдан авах хэлцэл бүрд байгаль орчин, нийгэм засаглалын үнэлгээг хийх юм. Энэ нь компанийн болон харилцагч талуудын үйл ажиллагааг байгаль орчин, нийгэмд ээлтэй байдлаар явуулах, хариуцлагатай эдийн засаг, тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжихэд ихээхэн хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.