Mobile version coming soon
“МИК ОССК” ХХК-ийн шилдгүүдэд шагналын хур буулаа
Буцах
2017 оны 01 сарын 03 өдөр

 

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж, салбар бүрийн шилдэг ажилтнуудад төрийн дээд цол, одон медалийн хур буулгалаа.

Үүсэн байгуулагдаад 10 жил болж байгаа “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн Хуулийн хэлтсийн Ахлах хуульч Ж.Элбэгсайхан шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж, шагналыг УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон гардуулж өглөө.

Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох, иргэдээ орон сууцжуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэг оролцогч тал нь болж байгаа манай компанийн шилдэг ажилтнууд салбарын дээд шагналаар шагнуулав. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн тушаалаар Мэдээлэл технологийн хэлтсийн захирал Ц.Мөнх-Эрдэнэ, Эрсдэлийн удирдлагын газрын захирал С.Амарсайхан нар банк санхүүгийн тэргүүний ажилтан боллоо.

10 жилийн ойн үеэрээ хамт олноо манлайлан ажиллаж буй  залуус Нийслэлийн Засаг даргын жуух бичиг болон Монголын Залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медалиар шагнуулж, ажил хөдөлмөрөө үнэлүүлсэн жил болж байна.