Mobile version coming soon
Ипотекийн зээлээр баталгаажсан хоёр бонд нэмж гаргалаа
Буцах
2017 оны 02 сарын 02 өдөр

“МИК ОССК” ХХК-ийн охин компани болох “МИК АКТИВ АРАВ ТЗК” ХХК, “МИК АКТИВ АРВАН НЭГ ТЗК” ХХК-иудад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгоод байсан юм.

Тэгвэл 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр  зохицуулагч байгууллагын зөвшөөрлийн дагуу “МИК АКТИВ АРАВ ТЗК” ХХК, “МИК АКТИВ АРВАН НЭГ ТЗК” ХХК-иуд 163 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан бонд / ИЗББ/-ыг гаргалаа.

ИЗББ-ийн төрөл

ТЗК 10 - ийн дүн /төгрөгөөр/ ТЗК 11 -ийн дүн /төгрөгөөр/
Давуу эрхтэй ИЗББ 86,714,000,000.00 60,770,000,000.00
Энгийн ИЗББ 9,634,800,000.00 6,752,500,000.00
НИЙТ 96,348,800,000.00 67,522,500,000.00

 

ИЗББ-ийг ийнхүү гаргаснаар энэ төрлийн зээл олголтыг үргэлжлүүлэх, санхүүжилт үүсэх, олгосон зээлийн эргэн төлөлтөөр дахин санхүүжүүлэх боломж бүрдэж байна. 

“МИК ОССК” ХХК нь төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээлийг багцлан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилго бүхий тусгай зориулалтын есөн компанийг үүсгэн байгуулаад байсан бол нэмж хоёр тусгай зориулалтын компани байгуулснаар нийт 11 компанитай болоод байна.