Эхлэх огноо:
Хүртэл:
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын ипотекийн корпораци (МИК) хамтран ажиллах гэрээ байгуулж, 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Барьцаа хөрөнгө чөлөөлөх” зарим үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжлээ. Тус гэрээгээр хуульд заасан эрхийн хүрээнд хоёр байгууллага цахимаар бүртгэл хийх харилцааг зохицуулах юм.
Ипотекийн зээлээ төлсөн иргэд МИК-ийн байранд өөрийн биеэр очиж, “Барьцаа хөрөнгө чөлөөлөх” албан бичиг авч, Улсын бүртгэлтийн нэгжид бүртгэл хийлгэдэг байсан. Иймд цахим бүртгэл нэвтэрснээр тухай иргэн МИК-д очих шаардлагагүйгээр Улсын бүртгэлийн хаягт хамаарах аль нэг нэгжид шууд очиж үйлчлүүлнэ.
Мөн барьцаа чөлөөлөгдсөн эсэх лавлагаа “E-Mongolia” системээр шалгах боломжтой боллоо.