Mobile version coming soon
32-р багцын ипотекийн зээлийн судалгаа
Буцах
2023 оны 02 сарын 08 өдөр

МИК-ийн гаргасан 32-р ээлжийн ипотекийн зээлээр баталгаажсан бондын багцад  Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, Засгийн газраас баталсан “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ын дагуу Улаанбаатар хот болон орон нутагт олгосон 7,000 орчим зээл багтлаа.

Ипотекийн зээлийн 32-р багцын 76% нь Улаанбаатар хотод, 24% нь орон нутагт олгогдсон орон сууцны зээл хамрагдсан бол 92% нь шинээр олгосон  зээл, 8% нь дахин санхүүжүүлсэн зээл тус тус эзэлж байна.

Тус багцын зээлдэгчдийн 86% нь цалингийн орлоготой, 10% нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 0.04 хувь нь малчин үлдсэн хувь нь нэмэлт орлогын эх үүсвэртэй иргэн өрх байна.

Мөн энэ удаагийн МИК-д шилжсэн ипотекийн зээлүүдийн 46% нь 23-33 насны, 39% нь 34-43 насны зээлдэгчид эзэлж байгаа нь ипотекийн зээлийн хөтөлбөрийн зорилтот бүлэг буюу залуу өрх, иргэдэд хүрч байгааг илтгэж байна.

Тус багцын зээлдэгчийн хүйсийн харьцаа эрэгтэй 56 хувь, эмэгтэй 44 хувийг эзэлж байна.

Зээлдэгчдийн 40 орчим хувь нь ипотекийн зээл авч, гэр хорооллоос орон сууцанд шилжсэн байгааг харахад ипотекийн зээлийн хөтөлбөр нь агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд тогтвортой хувь нэмэр оруулдаг болохын баталгаа юм.