Тусгай зориулалттай компани (ТЗК) нь Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ) гаргах зориулалтаар байгуулагддаг ба үнэт цаас гаргагч (МИК ОССК)-ийн охин компани юм.
Орон сууц санхүүжилтийн компани (ОССК) нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг дараах байдлаар ангилна.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахаас өмнө ТЗК нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч бүртгүүлсэн байх шаардлагатай. Хуульд зааснаар, Хөрөнгийн багц дахь хөрөнгө нь Үнэт цаас гаргагчийн хууль ёсны эзэмшилд байх ёстой гэж заасан байдаг бөгөөд баригдаж дуусаагүй барилга, эзэнгүй газар, шаардлага хангаагүй зээл, хугацаа хэтэрсэн хөрөнгө зэргийг Хөрөнгийн багцад бүртгэхийг хориглоно. Хөрөнгийн багцыг СЗХ-д бүртгүүлэхдээ ТЗК-д шилжүүлсэн, мөн хөрөнгө оруулагчдын хөрөнгийн барьцаа болсон гэж үзэх бөгөөд үл хөдлөх хөрөнгө байгаа тохиолдолд Улсын бүртгэлийг үндэслэл болгоно. Үнэт цаас гаргагч нь СЗХ-ноос зөвшөөрөл авалгүйгээр өөрийн ТЗК-д хувьцаа шилжүүлэх, зарах, худалдах, барьцаанд тавих эсвэл өөр хэлбэрээр шилжүүлэх боломжгүй.
Тусгай зориулалттай компани (ТЗК) нь Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ) гаргах зориулалтаар байгуулагддаг ба үнэт цаас гаргагч (МИК ОССК)-ийн охин компани юм.
ОССК нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг дараах байдлаар ангилна.