“МИК ОССК” ХХК нь орон сууцны санхүүжилтийн компанийн хувьд банкуудын олгосон орон сууцны зээлүүдийг багцлан худалдан авч, үнэт цаасжуулах замаар орон сууцны санхүүжилтийн тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидний 2013 оноос хэрэгжүүлж ирсэн ЗГ-ын Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр нь иргэдэд тасралгүй зээл авах боломжийг олгохоос гадна банк санхүүгийн салбарт хөрвөх чадварыг нэмэгдүүлж, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын ажил эрхлэлт, бүтээн байгуулалт, материал, үйлчилгээний нэмэлт эрэлтийг бий болгох замаар эдийн засгийн өсөлтийг дэмжиж ирсэн. Бид энэхүү үйл ажиллагаааараа дамжуулан өргөн хүрээнд хот төлөвлөлтийг сайжруулах, ядуурал, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, орон сууцны тэгш, тогтвортой зах зээлийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зэргээр олон нийт, нийгэмд системийн эерэг нөлөө үзүүлдэг билээ.
МИК групп компани нь нийгэм, эдийн засгийн өсөлт хөгжлийг дэмжихийн зэрэгцээ байгаль орчинд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатайг хүлээн зөвшөөрч, групп компанийн үнэт зүйлийн нэг болох Тогтвортой хөгжлийн үзлийг бүхий л үйл ажиллагаандаа шингээж ажиллахыг эрхэмлэдэг.
Хөтөлбөрийн үр дүн:
Нийт зээлдэгчийн тоо |
103,774 |
Нийт үнэт цаасжуулсан зээлийн дүн |
5,860,479,364,897.97 |
Ашиглалтанд орсон орон сууцны мкв |
5,121,345.86 |
Эмэгтэй үндсэн зээлдэгч |
44.28% |
Гэр хорооллоос орон сууцанд шилжин ирсэн өрх |
37.12% |
*Гэр хорооллоос орон сууцанд шилжсэн өрхийн хувьд эрүүл мэндийн эрсдэл, гэмт хэрэг, байгаль орчны эрс тэс үзэгдэлд өртөмтгий эмзэг байдлыг бууруулахаас гадна, эрчим хүч, дулаан, ус, ариун цэврийн байгууламж зэрэг суурь дэд бүтэц, сургууль эмнэлэг, нийтийн тээвэр гэх мэт нийгмийн дэд бүтцийн хүртээмжтэй байдлыг сайжруулах зэрэг өрхийн олон асуудлуудыг шууд болон шууд бус байдлаар шийдвэрлэж, ТХЗ-ын 12-т нь шууд болон шууд бусаар нөлөө үзүүлдэг байна.
ТХЗ-ын нөлөөллийн дэлгэрэнгүй тайлантай танилцах (SDG impact report pdf)
БОНЗ-ын тайлантай танилцах (ESG report pdf)
Тогтвортой хөгжлийн зорилгод МИК-ийн үйл ажиллагаа хувь нэмэр оруулдаг нь
Тогтвортой хөгжлийн зорилго бол хүн төрөлхтний “гэрийн даалгавар” бөгөөд Монголын Ипотекийн Корпорацийн үндсэн үйл ажиллагаа болох банкнуудын олгосон орон сууцны зээлийг худалдан авч, үнэт цаасжуулах нь иргэдийг орон сууцжуулах санхүүгийн тогтолцоог найдвартай, тасралтгүй үргэлжлүүлэх үндэс болж, улмаар тогтвортой хөгжлийн 12 төрлийн зорилгыг биелүүлэхэд хувь нэмэр оруулсаар байна.