Комплаенс гэдэг нь компанийн бизнесийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, зохицуулагч байгууллагаас тогтоосон бусад зохицуулалт болон олон улсын стандарт, дүрэм журам, гэрээ хэлцлийн дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах тухай ойлголт юм.
МИК Групп компанийн хувьд Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий зохицуулагч байгууллагын дүрэм, журам, шаардлага, ёс зүйн хэм хэмжээг баримталж, олон улсын комплаенсийн удирдлагын тогтолцооны (ISO 37301:2021) стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр нийцүүлэн ажиллаж байна.
Комплаенсийн баримтлах бодлого:
- Компани комплаенсийн удирдлагын тогтолцоог Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын стандарт, ёс зүйн хэм хэмжээний хүрээнд төрийн эрх бүхий зохицуулагч байгууллага, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, бонд эзэмшигч, харилцагч болон сонирхогч талуудын хэрэгцээ, шаардлага, эрх ашгийг хүндэтгэн, байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлстэй нийцүүлэн хэрэгжүүлж, тогтмол сайжруулна.
- Компани комплаенсийн үйл ажиллагааг хараат бус бие даасан байх зарчимд тулгуурлан, хяналт тавих үүрэг хариуцлагыг тодорхойлж, компанийн бүтэц зохион байгуулалтад нийцүүлэн хэрэгжүүлнэ.
- Компанийн ажилтан бүр өөрийн комплаенсийн үүргийн хариуцагч нь байж комплаенсийн удирдлагын тогтолцооны бодлого, журам, зааварчилгааг мөрдлөг болгон, комплаенсийн соёлыг хэвшүүлэн ажиллана.
- Компани комплаенсийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулахын тулд комплаенсийн үйл ажиллагаатай холбоотой сургалт, мэдээлэл, зөвлөмжөөр тогтмол хангаж ажиллана.
- Компани комплаенсийн удирдлагын тогтолцооны үйл ажиллагааны хэрэгжилтийг үнэлэх, сайжруулах болон зохих хяналтыг хэрэгжүүлэхэд шаардагдах үнэлгээний болон хяналтын тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлнэ.
Компанийн комплаенсийн удирдлагын тогтолцоо:

Комплаенсийн нэгж нь дараах 3 үндсэн чиг үүргийн хүрээнд ажилладаг.