Хууль, эрх зүйн баримт бичгүүдийн удирдлага. Үүнд:
- Иргэний хууль;
- Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль;
- Банкны тухай хууль;
- Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль;
- Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль;
- Хөрөнгийн үнэлгээний тухай хууль;
- Зээлийн мэдээллийн тухай хууль;
- Нотариатын тухай хууль;
- Улсын бүртгэлийн ерөнхий хууль;
- Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн хууль;
- Орон сууцны ипотекийн зээлийн журам;
- Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам;
- Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам;
- Зээлийн мэдээллийн сангийн журам;
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам;
- Бусад холбогдох хууль журам;
Зээлд тавих шалгуур:
- Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар;
- Орон сууцны ипотекийн зээлийн хүү жилийн 6 хувь;
- Зээлийн зориулалт нь орон сууц худалдан авах;
- Урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй, зээл үнэлгээний харьцаа (ЗҮХ) 70 хувиас дээшгүй;
- Өрхийн өр, орлогын харьцаа (ӨОХ) татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй;
- Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80м²-аас ихгүй;
- Зээлийн урьдчилан төлөлт хийх боломжтой байх (гэрээнд тусгаснаар);
- Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй;
- Барьцааны зүйл нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 2.6-д заасан шаардлагыг хангасан;
- Монголбанкнаас арилжааны банкуудад хуваарилсан эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийн хэмжээ 150 сая төгрөгөөс хэтрэхгүй байх.
Зээлдэгчид тавих шалгуур:
- Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
- Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
- Үндсэн болон хамтран зээлдэгч нь Банк, санхүүгийн байгууллагад Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
- Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх (Хүүхдийн тэтгэмжийн өр төлбөрөөс бусад байдлаар);
- Зээлийн хугацаа дуустал амь насны болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах;
- Барьцаалбар үйлдэх;
Барьцаа хөрөнгөд тавих шалгуур:
- Монгол Улсад байршилтай нийтийн зориулалттай болон амины орон сууц;
- Шинээр ашиглалтад оруулсан орон сууцны хувьд инженерийн дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга, холбоо дохиолол)-д бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан орон сууц;
- Ашиглагдаж байгаа орон сууцны хувьд инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй байх;
- Амины орон сууц нь аймаг, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан, орон сууцны бүх хэсэг нь бие даасан ханаар хүрээлэгдсэн, тусдаа газарт баригдсан, орон сууцны зориулалттай сууц байх;
- Амины орон сууцны хувьд дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга)-ийн шийдэл бүхий эрх бүхий байгууллагын шийдвэрээр байнгын ашиглалтад шинээр оруулсан, эсхүл барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй ашиглалтад байгаа орон сууц байх;
- Амины орон сууцны газрыг өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд эзэмших эрхийн хугацаа нь зээлийн хугацаанаас богиногүй байх;
- Эд хөрөнгө өмчлөх эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх.