Mobile version coming soon
Нээлттэй ажлын байрны мэдээлэл

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН

 

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг: Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлж болохуйц гадаадын тэргүүн туршлага, технологийн тухай судлах, гадаад сургалт, уулзалт, зөвлөгөөн, танилцах аяллыг судлах, шаардлагатай зохион байгуулалтын ажилд оролцох, холбогдох чиглэлээр аман болон бичгийн орчуулга хийх, гадаад хөрөнгө оруулагчдад хүргүүлэх тайлан, мэдээ танилцуулга бэлтгэн танилцуулга хийх. 

Ажлын байранд тавигдах шаардлага: Олон улс, гадаад харилцаа, санхүүгийн удирдлага, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;

  1. Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй байх;
  2. Олон улс, гадаад харилцааны чиглэлээр 2-оос доошгүй жилийн туршлагатай;
  3. Бичгийн хэл, найруулга, төлөвлөх ба аливаа асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх, илтгэх, судалгаа, дүн шинжилгээ хийх чадвартай байх;
  4. Нэмэлтээр хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно;
  5. Банк, санхүүгийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.

Ерөнхий шаардлага:

1. Шинийг эрэлхийлдэг;
2. Хариуцсан ажилдаа бүтээлч сэтгэлгээтэй, идэвх санаачилгатай ханддаг;
3. Бие дааж болон багаар ажиллах чадвартай;
4. Аливаад хурдан суралцах, асуудал шийдвэрлэх чадвартай;
5. Ажлын ачаалал даах чадвартай;

Нэмэлт ерөнхий шаардлага: Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд манай сайтаас татаж авсан анкетыг бөглөн бусад материалуудын хамт сканнердаж манай мэйл хаяг руу 2025 оны 04-р сарын 15-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

Жич: Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нартай холбоо барина.

Утас: 11-328267 (827)                     Вэбсайт: www.mik.mn                        И-мейл: info@mik.mn

ҮЙЛ АЖИЛААГААНЫ ЭРСДЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг

  1. Компанид учирч болзошгүй үйл ажиллагааны эрсдэлүүдийг тодорхойлж, олон улсын стандартын дагуух арга, аргачлалаар үнэлж, дүгнэх, бууруулах арга хэмжээг төлөвлөх;
  2. Үйл ажиллагааны эрсдэлийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх, бүртгэлийн үйл ажиллагааг автоматжуулах, хялбаршуулах зэргээр тогтмол сайжруулах;
  3. Компанийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, систем нэвтрүүлэх, процесст өөрчлөлт орох бүрт судалгаа шинжилгээ хийн үйл ажиллагааны эрсдэлийн дүгнэлт эрсдэлийн дүгнэлт /зөвлөмж гаргах;
  4. Компанийн Байгаль, орчин нийгмийн эрсдэлийн хүрээнд холбогдох бодлого журам, арга аргачлалыг хөгжүүлэх, хэрэгжүүлэлтэд нэвтрүүлэх;
  5. Эрсдэлийн соёлыг бэхжүүлэхтэй холбоотой сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтын материал бэлтгэх, сургалт хийх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;
  2. Microsoft Excel дээр ажилладаг байх;
  3. Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
  4. Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай байх;
  5. Судалгаа, шинжилгээ хийж, нэгтгэн дүгнэх, баримт бичиг боловсруулах чадвартай байх;
  6. Албаны болон хувийн нууц хадгалах дадал суусан байх;
  7. Эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Ерөнхий шаардлага

  1. Хариуцсан ажилдаа идэвх санаачилгатай хандаж, үр дүн гаргадаг байх;
  2. Багаар ажиллах чадвартай байх;
  3. Шинийг эрэлхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй, өөрийгөө хөгжүүлж, суралцах хүсэлтэй байх;
  4. Логик сэтгэлгээ өндөр бөгөөд асуудлын шийдлийг олох сонирхолтой байх;
  5. Өгөгдсөн ажлыг бие даан гүйцэтгэх, гүйцэтгэлийг сайжруулах санаачилга гаргадаг байх;
  6. Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд манай компанийн вэб сайтаас анкет татаж авч бөглөн бусад сканнердсан материалуудын хамт манай hr@mik.mn мэйл хаяг руу 2025 оны 04-р сарын 15-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Жич: Анкетийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай холбоо барихыг анхаарна уу.

ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг

  1. Олон улсын эрсдэлийн удирдлагын сайн практик, стандартын дагуу эрсдэлийг удирдах арга аргачлалыг боловсруулах, сайжруулах;
  2. Эрсдэл үүсгэж болзошгүй хүчин зүйлийг тодорхойлох, үнэлэх, эрсдэлийг удирдах, бууруулах аргачлалыг боловсруулах;
  3. Эрсдэлийг үнэлэх шинжлэх арга аргачлал, сценари боловсруулах, сайжруулах, эрсдэлийг үнэлэх, нөлөөллийг тогтоох, стресс тест хийх;
  4. Эрсдэлийн дүгнэлт гаргах, хамтран ажиллагч байгууллагуудтай хийх хэлцлийн дээд хэмжээг тогтоох;
  5. Хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг эрсдэлийн хүчин зүйлтэй уялдуулан тооцоолох;
  6. Эрсдэлийг соёлыг компани даяар суурьшуулахад дэмжлэг үзүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Эдийн засаг, хэрэглээний математик болон статистикийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;
  2. Microsoft Excel дээр дундаас дээш түвшинд ажилладаг байх.
  3. Математик загварчлал хийх болон таамаглал боловсруулах чадвартай байх;
  4. Тоон мэдээлэл дээр анализ хийж, дүн шинжилгээ хийх, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох чадвартай байх;
  5. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.

Нэмэлт ерөнхий шаардлага

  1. Хариуцсан ажилдаа идэвх санаачилгатай хандаж, үр дүн гаргадаг байх;
  2. Удирдан зохион байгуулах чадвартай бөгөөд багын ажиллагаа сайтай байх;
  3. Шинийг эрэлхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй, өөрийгөө хөгжүүлж, суралцах хүсэлтэй байх;
  4. Логик сэтгэлгээ өндөр бөгөөд асуудлын шийдлийг олох сонирхолтой байх;
  5. Бусдадаа зааж сургах, чиглүүлэх чадвартай байх;
  6. Өгөгдсөн ажлыг бие даан гүйцэтгэх, гүйцэтгэлийг сайжруулах санаачилга гаргадаг байх;
  7. Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд манай компанийн вэб сайтаас анкет татаж авч бөглөн бусад сканнердсан материалуудын хамт манай hr@mik.mn мэйл хаяг руу 2025 оны 04-р сарын 15-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Жич: Анкетийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай холбоо барихыг анхаарна уу.