Mobile version coming soon
Бидний тухай

МИК Групп компани нь, Монгол Улсад ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхийг зорьж, МИК Холдинг ХК, түүний охин компани Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК (MИK OCCK ХХК) мөн тэдгээрийн охин компани болох Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилгоор үүсгэн байгуулсан 34 Тусгай зориулалтын компаниудаас (ТЗК) бүрдэн үйл ажиллагаагаа явуулж байна.

МИК Холдинг ХК нь Монголын Хөрөнгийн Бирж (MSE: MIK) дээр бүртгэлтэй компани бөгөөд 2015 онд, MИK OCCK ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Хувьцаа солилцох болон эрх шилжүүлэх гэрээний дагуу МИК Холдинг ХК-д зохих хувьцааг шилжүүлэн, МИК Холдинг ХК-ийг толгой компани болгон өөрчлөн байгуулсан. Түүний хүрээнд MИK OCCK ХХК-ийн хувьцааг эзэмшин, удирдлагаар ханган ажиллаж байна.

MИK OCCK ХХК нь Орон Сууцны Санхүүжилтийн Компани бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос авсан тусгай зөвшөөрлийн хүрээнд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, Хөрөнгө итгэмжлэн удирдах болон Хэлцэл эрхлэн гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулж байна.

2022 оны Аудитлагдсан нэгтгэсэн санхүүгийн тайланд МИК Групп компанийн нийт хөрөнгө нь 4.5 их наяд төгрөг, үүнээс өөрийн хөрөнгө нь 4.1 тэрбум төгрөгтэй гэж тусгагдсан.

АЛСЫН ХАРАА

Монгол өрхийн тав тухтай амьдралыг дэмжих орон сууцны санхүүжилтийн экосистемийг бий болгоно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Орон сууцны санхүүжилтийн тасралтгүй байдлыг хангах замаар ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлдэг.

ҮНЭТ ЗҮЙЛС

Ёс зүй:

Бид бүхий л үйл ажиллагаандаа ёс зүйг дээдлэн, хариуцлагатай үйл ажиллагааг эрхэмлэн ажиллаж, оролцогч талуудад итгэлтэй байдлыг хадгална.

Тогтвортой хөгжил:

Бид байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг ханган ажиллана.

Мэргэшсэн байдал:

Бид ажилчдын эрдэм мэдлэг, туршлагыг эрхэмлэн хөгжинө.

Групп Компанийн бүтэц

2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар

Хувьцаа эзэмшигчид

2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 218 хувьцаа эзэмшигчидтэй байна.