ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны хүрээнд Тусгай зориулалтын компаниудыг Монгол Улсын Компанийн тухай хууль болон Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн дагуу Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрөл аван үүсгэн байгуулан ажилладаг. Эдгээр Тусгай зориулалтын компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн “Хараат бус гишүүн”-ний сонгон шалгаруулалтад та бүхнийг оролцохыг урьж байна.
ТУЗ-ийн Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- Эдийн засаг, эрх зүй, нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, тухайн салбартаа 5-аас доошгүй жил ажилласан байх;
- Банк, санхүүгийн салбарт эрх бүхий албан тушаалтнаар эсхүл Гүйцэтгэх удирдлагын багт 3-аас доошгүй жил ажилласан байх;
- Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажиллаж байгаагүй, ажилладаггүй, тэдгээртэй бизнесийн аливаа холбоогүй байх;
- Компани түүний толгой, охин, хараат компанид сүүлийн 3 жил ажиллаж байгаагүй;
- Компани түүний толгой охин хараат компанийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон тус компанийн хяналтын багц эзэмшигч, тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл садангийн хүмүүстэй садан төрлийн болон бизнесийн аливаа холбоогүй байх;
- Компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх; /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/
- Та өөрөө эсхүл та өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
- Та өөрөө эсхүл таны нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй байх, сүүлийн 3 жил ажиллаж байгаагүй байх;
- Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
- Компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;
- Компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх;
- Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон тохиромжтой этгээдийн шалгуурыг хангах
Сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлах нөхцөл:
Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эсхүл бусад тодорхой эрхийг шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн.
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
- Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан гэдгээ нотолсон баталгаа
- Анкет /анкетыг www.mik.mn хаягаар орж татаж авна уу/
- Боловсрол эзэмшсэн байдлын гэрчилгээ, дипломын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан гэрчилгээний хуулбар
- Цээж зураг-2 хувь /4х6 хэмжээтэй/
- Нийгмийн даатгалын дэвтрийн үндсэн нүүр болон даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл хэсгийн хуулбар эсхүл нийгмийн даатгалын лавлагаа /Хараат бус гишүүний шаардлагад тусгагдсан ажлын туршлагын мэдээллийг бүрэн харуулах/
- Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх талаар Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл
- Тохиромжтой этгээдийн гэмт хэрэгт холбогдож байгаагүйг батлах эрх бүхий байгууллагын лавлагаа, холбогдох баримт бичиг
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт болон холбоотой шүүхийн зарлан түүнтэй адилтгах мэдэгдэл байгаа эсэх
- Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон тохиромжтой этгээдийн асуулгыг бөглөх
Хүсэлтийг бүрдүүлэх материалын хамт 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дотор “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын Тусгай зориулалттай компанийн хуульч Б.Жавзмаад ирүүлнэ үү.
Урьдчилсан шалгуурт тэнцсэн нэр дэвшигчидтэй утсаар холбоо барин, ярилцлагад орох мэдэгдэл хүргүүлнэ.
Хаяг: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу, Д.Сүхбаатарын талбай гудамж, 11 тоот.
Вэбсайт: www.mik.mn
Утас: 88221527
Цахим шуудан: javzmaa.b@mik.mn
Анкет болон бусад мэдээллүүд татаж авах: /w/content/2023/03-07/Anket, busad medeelluud tatah.pdf