Эхлэх огноо:
Хүртэл:
Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас хамтран хэрэгжүүлж буй “Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үйл ажиллагаа”-г хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК нь гучин зургаадугаар ээлжийн Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ)-ыг “МИК Актив Гучин зургаа” ХХК-иар дамжуулан гаргахаар бэлтгэж байна. Энэ ажлын хүрээнд ИЗББ гаргагч “МИК Актив Гучин зургаа” ХХК-ийн Хуулийн хөндлөнгийн шинжээч, зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээдийн сонгон шалгаруулалтад та бүхнийг оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох этгээд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Дээрх үндсэн шаардлагуудыг хангасан, сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн фирмүүд 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18:00 цагаас өмнө хуулийн фирмийн танилцуулга болон Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг enkhkhishig.z@mik.mn хаягаар илгээнэ үү.
Шалгуур хангасан хуулийн фирмүүдэд ажлын даалгаврыг хүргүүлэх болно.
Сонгон шалгаруулалттай холбоотой тодруулах асуудлаар “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн ТЗК-ийн хуульч З.Энххишиг (Утас: 94323353)-тай холбогдоно уу.