Mobile version coming soon
БАРЬЦАА ХӨРӨНГӨ ЧӨЛӨӨЛҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД
Буцах
2021 оны 03 сарын 26 өдөр

Манай компанийн үйл ажиллагаа цахимаар хэвийн явагдаж байгаа бөгөөд халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд ажлын байранд иргэдийг хүлээн авахгүй байгаа болно.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд харилцагчдийн Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан тоот бичгийн дараах байдлаар шилжүүлж байна.

  • Бүх харилцагчийн бичгийн цахим хувилбарыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт цахимаар,
  • Улаанбаатар хотын харилцагчийн бичгийн эх хувь /цаас/-ийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт шуудангаар,
  • Орон нутаг дахь харилцагчийн бичгийн эх хувийг тухайн банкны төв салбарт цахим болон шуудангаар тус тус илгээж байна.

Иймд Та барьцаа хөрөнгө чөлөөлөх албан тоот болон бусад асуудлаар 9400-8267 тоот дугаарын утас руу холбогдон мэдээлэл авна уу.

 

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК