Ипотекийн зээл эргэн төлөлтийг хийхэд анхаарах зүйлс
УИХ-аас баталсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсонтой холбогдуулан Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр хойшлуулсан хугацаа дууссан.
Иймд Та 2023 онд ипотекийн зээлийн төлбөр хойшлуулсан иргэд зээлийн эргэн төлөлтийг хийж эхлэхэд дараах зүйлсийг анхаарна уу!
- Зээлийн төлбөр хойшлуулалтыг баталгаажуулсан болон эргэн төлөлтийн хуваарийг шинэчилсэн эсэхийг хэрхэн нягтлах вэ?
- Ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулсан зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан байх ёстой. Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлээгүй тохиолдолд хамгийн сүүлд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зээлийн гэрээнд заасны дагуу төлбөр төлөгдөх болохыг анхаарна уу. Иймд зээлдэгч Та орон сууцны зээлийн эргэн төлөлтийн хуваариа шинэчилж зээлийн төлбөр хойшлуулалтаа баталгаажуулаагүй бол зээл авсан банктайгаа холбогдож зээлийн гэрээ болон бусад холбогдох барим бичигт өөрчлөлт оруулахыг зөвлөж байна.
- Би зээл хойшлуулалтад хамрагдсан ч урьдчилан төлөлт байдлаар төлбөрөө төлж байсан. Одоо миний зээлийн төлөлт хэрхэн хийгдэх вэ?
- Хэрэв та зээл хойшлуулалтад хамрагдсан хэдий ч зээлийн төлөлт хийж байсан бол таны төлсөн хэмжээгээр зээлийн үндсэн дүн буурна. Гэхдээ таны харилцагч банкны бүртгэлийн системээс хамаарч 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хийгдэх зээлийн төлөлтөд дараах нөлөө гарна. Үүнд:
1/ Зарим банкны хувьд урьдчилан төлөлт хийгдсэнтэй холбоотой дараагийн зээлийн график автоматаар өөрчлөгддөг тул таны зээлийн сарын төлөлт өөрчлөгдөхгүй хугацаа богиноссон байна. Хэрэв та зээлийн хугацааг богиносгохгүйгээр илүү төлсөн хэмжээгээр зээлийн сарын төлөлтийг бууруулах хүсэлтэй бол банктайгаа холбогдон зээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулах шаардлагатай.
2/ Зарим банкны хувьд урьдчилан төлөлт нь дараагийн саруудын үндсэн зээлийн төлөлтөд тооцогдож, таны 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс төлөх зээлийн төлөлтөд зөвхөн хүүгийн төлөлт татагдах юм (урьдчилан төлөлтийн хэмжээнээс хамаарч зөвхөн хүү төлөх хугацаа харилцан адилгүй байна). Хэрэв та дараа саруудын төлөлтөд үндсэн төлбөрөө төлөх сонирхолтой бол банктайгаа холбогдон зээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулах шаардлагатай.
Зарим иргэдийн хувьд урьдчилан төлөлт хийснээр дараагийн сар зээлийн төлөлт хийх шаардлагагүй гэж андуурснаас зээлийн хүүгийн төлбөрийн зөрчилд ордог тул та ямар ч тохиолдолд банктайгаа холбогдон тодруулах шаардлагатайг анхаарна уу.
- 2023 оны 1 дүгээр сараас эхлэн зээлийн төлөлт хийгдэж эхлэхэд би юу бэлдсэн байх вэ?
- Нийт 5 удаагийн зээл хойшлуулах хөтөлбөр “Коронавируст халдварын цар тахлын улмаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” -ийн хэрэгжих хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байгаатай холбогдон иргэд хөтөлбөрийн орон сууцын ипотекийн зээлийн төлөлтөө 2023 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн хуваарийн дагуу төлөхөөр болж байна. Ингэхдээ зээл хойшлуулалт хийгдэхээс өмнө сар бүрийн тодорхой өдрүүдэд та зээлээ төлдөг байсан бол 2023 оны 1 дүгээр сарын тухайн өдөр таны зээлийн төлбөр татагддаг дансанд зээлийн төлбөр төлөх хэмжээний мөнгө байршсан байх шаардлагатай.
Хэрэв тухайн өдөр таны данснаас мөнгө татагдаагүй буюу таны зээл төлөгдөөгүй нөхцөлд та зээлийн төлбөр татагддаг харилцах данснаасаа зээлийн данс руугаа зээлийн төлбөрөө шилжүүлэх, эсхүл банкнаас автомат таталт хийгдэж зээл нь төлөгдөөгүй тохиолдолд харилцагч нэн даруй холбогдож хандана уу. Энэ нь ямар нэгэн процессын алдаанаас үүдэн таны орон сууцны ипотекпийн зээл хугацаа хэтрэх, танд зээлийн зөрчлийн түүх үүсэхгүй байх асуудлаас сэргийлнэ.