Mobile version coming soon
“МИК ОССК” ХХК “FORBES MONGOLIA FINANCE AWARDS 2021”-ИЙН “ХАМГИЙН ӨНДӨР ДҮНТЭЙ ХӨРӨНГӨ БОСГОЛТ” ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛЛОО
Буцах
2021 оны 12 сарын 18 өдөр

“Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК орон сууцны санхүүжилтэд зориулан урт хугацаат эх үүсвэрийг бий болгох зорилгоор олон улсын хөрөнгийн зах зээлд 250 сая ам.долларын гурван жилийн хугацаатай, 8.85 хувийн хүүтэй "Бөртэ бонд"-ыг 2021 оны хоёрдугаар сарын наймны өдөр амжилттай гаргасан.

Цар тахлын хүнд цаг үед гаднын хөрөнгө оруулагч нартай цахимаар роудшоу хийж, Засгийн газрын баталгаагүй, ам.долларын бонд босгож, 2019 онд гаргасан “Өэлүн бонд”-ыг дахин санхүүжүүлэх замаар хугацааг сунган, хүүг бууруулж чадсан нь өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлсэн явдал юм.

Түүнчлэн цар тахлын хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд иргэдийн найман хувийн зээлийн төлөлтийг бүтэн жилийн хугацаанд хойшлуулах гол ажлыг “Монголын ипотекийн корпораци” үүрч, өөрсдийн эх үүсвэрээс нийт 260 орчим тэрбум төгрөг зарцуулжээ.

Монгол Улсад цар тахал дэгдэж, хөл хорио тогтоогоод байсан хэцүү цаг үед буюу 2021 оны хоёрдугаар сард олон улсын зах зээлээс 250 сая ам.долларын хөрөнгө босгосон амжилтаараа “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК “Forbes Mongolia Finance Awards 2021”-ийн “Хамгийн өндөр дүнтэй хөрөнгө босголт” буюу “Biggest Fund Raise”-ийн шагналыг авлаа.