Mobile version coming soon
Тэрбум мод хөдөлгөөнд МИК Холдинг ХК нэгдлээ
Буцах
2022 оны 03 сарын 30 өдөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд "МИК Холдинг" ХК нэгдэж, нэг сая мод тарихаар боллоо.

Тодруулбал, санхүүгийн салбар, мэргэжлийн холбоод уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, 2030 он хүртэл хугацаанд мод тарьж ургуулж, арчлан хамгаалахаа баталгаажуулан гарын үсэг зурсан юм.

 

Батламжид талууд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ болон байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөл нар оролцов.

Эхний ээлжинд нийт 17 мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж 88 сая 600 мянган мод тарьж ургуулахаар нэгдээд байна.

 

Эх сурвалж:

www.president.mn

www.itoim.mn 

www.shuud.mn