Mobile version coming soon
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдлаа
Буцах
2023 оны 04 сарын 28 өдөр

“МИК Холдинг” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 23/08 дугаартай тогтоолын дагуу компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр компанийн өөрийн боловсруулсан программаар шууд дамжуулан цахимаар хуралдлаа. Тус хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдээс 94.03 хувийн ирцтэй оролцож, компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Төлөөлөн удирдах зөвлөлийн цалингийн зардлын төсвийг тус тус хэлэлцэж баталлаа.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоол 23/01

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоол 23/02

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоол 23/03