Mobile version coming soon
МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ БҮХ АЖИЛТНУУДАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА
Буцах
2023 оны 05 сарын 11 өдөр

Монголын ипотекийн корпораци ажилтнуудын аюулгүй ажлын орчин, ая тухтай нөхцөлд ажиллах орчныг бүрдүүлэх, нийгмийн хамгааллын болон халамжийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр тогтмол арга хэмжээ авдаг. Тус ажлын хүрээнд эрүүл мэндийн иж бүрэн урьдчилан сэргийлэх ээлжит үзлэгийг өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд “Дөрөвдүгээр эмнэлэг”-тэй хамтран амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ажилтнуудын нас, хүйс, өмнөх үзлэгээр зонхилон илэрсэн өвчлөлийн дүгнэлт болон бусад нөхцөлүүдийг харгалзан гурван багц бүхий 32 төрлийн оношилгоо шинжилгээнд нийт 120 гаруй ажилтнаа хамруулсан.

Ажил олгогч нь ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих, ажилтан нь өөрийн эрүүл мэндэд анхаарал хандуулж,  аливаа хавдраас сэргийлэх, эрт илрүүлэх эмчлэх, эрүүл мэндийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

“Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь Монгол Улсад орон сууцны урт хугацаат тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгох зорилгоор 2006 онд үүсгэн байгуулагдсан санхүүгийн мэргэжлийн байгууллага юм.​